Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд хэдэн хууль бус шийдвэрүүд гаргасан хэрэгт холбогдоод буй. Түүнийг Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас эрэн сурвалжлаад байгаа юм.
Тэгвэл түүнийг эрэн сурвалжлаад байршлыг нь тогтоожээ. Хуулийн байгууллагаас тухайн байгаа улсад нь хандаж баривчлах санал хүргүүлсэн аж. Харин Ч.Сайханбилэг өөрөө хүсэлт гаргаж 2019 оны 12-р сарын 21-ний өдөр Монголд ирнэ хэмээн амалсан гэж УЕП-ын орлогч М.Чинбат мэдэгдсэн юм.
Гэвч 2019 оны арванхоёр дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн байдлаар Монголд тэрбээр ирээгүй байна.
Ч.Сайханбилэг нь комиссараа орхиод явсан бөгөөд яг одоогийн байдлаар хаана байгааг нь хуулийн байгууллагынханаас өөр хэн ч мэдэхгүй байгаа аж.
Zarig.mn