Г.Отгонбаяр: Нэг ч хүүхэд амь эрстээгүй нь ямар ч шагналаас илүү зүйл

Г.Отгонбаяр: Нэг ч хүүхэд амь эрстээгүй нь ямар ч шагналаас илүү зүйл

Манай улсын хувьд зам тээвэртэй холбоотой асуудал хурцаар тавигддаг. Өнгөрсөн жилүүдэд олон хүүхэд багачууд зам тээврийн ослын улмаас хорвоог орхисон гашуун түүх бидэнд бий. Харин энэ жилийн хувьд Баянгол дүүргийн хэмжээнд нэг ч хүүхэд зам тээврийн ослын улмаас амь эрстээгүй гэх судалгаа гарчээ. Манай улсын хувьд чимээгүй дайн шахам болсон зам тээврийн ослоос үүдэлтэй осол гэмтлийн тоо ч мөн буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд энэ тухай тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Г.Отгонтамиртай ярилцлаа.

 

-Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Г.Отгонтамир гэдэг. Би одоогоор Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагчаар ажиллаж байна. Цагдаагийн ахмад цолтой. Цагдаагийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна.

-Хэдэн оноос хойш цагдаагийн алба хааж байгаа вэ?

-Анх 2005 онд цагдаагийн курст сууж 2006 онд Цагдаагийн академийг төгссөн.  2010 онд хөдөө орон нутгийн нэгж буюу сумын төвд хэсгийн төлөөлөгчөөр сумд томилгогдож ажиллаж эхлэн Монголын цагдаагийн зүрх болсон эрүүгийн цагдаагийн албанаас ажил, амьдралынхаа гарааг эхэлж байлаа. Үүний дараа Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газар гэх өдөр бүр хамгийн олон иргэдтэй харьцдаг, яг л Монголын цагдаагийн нүүр царай, толь болсон, иргэдэд хууль эрхзүйн туслалцаа үзүүлдэг, хууль хэрэгжүүлэгч, байнга харилцаа хүсэж байдаг энэ албанд томилогдож ирсэн. Одоо дүүргийн хэмжээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөл бүрийн ажил, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж, мөн Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газраас зохион байгуулж байгаа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэр дээрээ хэлтсийнхээ албан  хаагчид болон иргэдийнхээ дунд зохион байгуулах үүрэгтэй ажиллаж байна.

-2019 онд танай алба хэр амжилттай ажилласан гэж дүгнэж байна вэ?

-Одоогийн байдлаар 2019 оны ажлын үзүүлэлт, дүн баллаараа манай Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн газар, хэлтэс  дүүргийн тусгай чиг үүргийн байгууллага болон Тээврийн цагдаагийн алба дотроо шилдэг албаар тодроод байна. Бид өмнөө зорилго тавьсан. Осол аваар, эрсдэлийг бууруулах чиглэлд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний үр дүнд зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүүхдийн тоо өмнөх онд 135 байсан бол 2019 оны байдлаар 84 болж 29.6 хувиар буурсан. Ер нь бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа тоо манай улсын хэмжээнд маш өндөр байгаа. Тиймээс энэхүү осол, гэмтэлд өртүүлэхгүй байх тал дээр хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Бид сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудтай хамтран “Ногоон гэрэл, цагаан шугам” замын хөдөлгөөний цагаан толгой зохион байгуулдаг бол ахлах ангийн сурагчдын дунд “Жолооч, та, бид” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулж замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, хэвшлийг бий болгох чиглэлээр нөлөөллийн олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд гэмтсэн хүүхдийн тоо буурч байна. Мөн нийслэл хотын зургаан дүүргийн хэмжээнд манай Баянгол дүүрэгт нэг ч хүүхэд зам тээврийн ослоор амь нас нь хохироогүй. Энэ маань ямар ч том шагнал авснаас илүү сайхан мэдээ. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байгаа иргэд маань осол аваарт өртөхгүй байна гэдэг хамгийн сайхан мэдээ. Осол аваарын бүх дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа.

  Хамгийн сүүлд хүүхэд рүү чиглэсэн  асуудал дээр манай Замын цагдаа болон тухайн дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхантай маш олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна.

-Хүүхэд осолд орох үед ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Манай дүүргийн  зургаадугаар хороо, 10-р хорооллын замд хамгийн сүүлд микро автобус ухарч байгаад хүүхэд мөргөсөн ноцтой осол гарсан. Энэ хэрэг дээр манай бүрэлдэхүүн очиж ажилласан. Би сургууль, цэцэрлэгийн хүүхэд хариуцдаг учир бас очсон. Ажлын үр дүн, үзүүлэлт тал дээрээ анхаарал хандуулж явдаг учраас тухайн осол дээр очсон хэрэг л дээ.

Хүүхдийн биеийн байдал хүнд байсан учраас хохирогчийн эцэг эхийн хамт гэмтлийн эмнэлэг дээр хамт очиж байсан. Ганц ч нас баралт байхгүй байж байгаад хамгийн ноцтой нь хороолол дотор энэхүү осол гарсан учраас тодруулах олон зүйл байсан. Эцэг, эх нь эхэндээ жолооч талын танил тал гээд намайг хардах маягтай хандаж байсан.

Харин сүүлд ойлгосон л доо. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр байцаагч нь яваад байна гээд сүүлд нь талархсанаа илэрхийлж байсан. Гол нь юу хэлэх гээд байна вэ гэхээр нэг ч гэсэн хүүхдийн амь нас, эрүүл мэндийг зам тээврийн осол гэгч зүйлд өртүүлэхгүй байх тал дээр алба хаагчид хичээж ажиллаж байгаагийн маань үр дүн энэ жил гарч байгаад баяртай байна.

-Энэ онд хийсэн онцлох ажлуудаасаа танилцуулбал?

-Монгол улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй хотхон байдаггүй. Харин Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр дээрх “Жэм молл” төв дээр шинээр баригдсан. Үүн дээр модул сургалтыг олон зохион байгуулсны үр дүн гарсан гэж бодож байгаа. Хүүхдийн аюулгүй тээвэрлэлт дээр бид мөн хяналт тавьж ажиллаж байсан. Нийслэлд гарсан осол гэмтлийн дийлэнх нь бага насны хүүхдийг явган зорчигч хэлбэрээр авч явж байгаад гэмтээсэн тохиолдол гарч байсан. Үүн дээр зөрчлийн тухай хуулийн 14.7.45-д заасны дагуу аюулгүй тээвэрлэлтэд хяналт тавьж хариуцлагагүй эцэг эхчүүдэд арга хэмжээ тооцож ажилласан. Мөн ахлах ангийн сурагчдын дунд “Дураараа биш дүрмээрээ” аяны хүрээнд “Жолооч, та, бид” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулсан. Хамгийн гол нь зохион байгуулж байгаа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ нь ард иргэдээ л зам тээврийн осол гэмтэлд өртүүлэхгүй байх чиглэлд хяналт тавьж явдаг юм. Эдгээр ажлууд маань осол аваар, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа юм болов уу гэж бодож байна.

-Гарч байгаа осол, аваар ихэнхдээ ямар шалтгаанаас үүдэн үүсэж байна вэ?

- Ер нь бол 2018 онд 135 хүүхэд гэмтсэний шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд дүүргийн нутаг дэвсгэр дээрх 34 цэгт давтамжтайгаар хүүхэд осолд өртсөн байдаг. Энэ эрсдэлийн судалгааг байцаагч нартайгаа судлаад хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Ер нь ихэвчлэн гэр хороолол түлхүү, хорооллын Хасбаатар, Ард Аюушийн гудамжнуудад осол гарсан байсан. Хүүхдүүд ихэнхдээ харгалзах хүнгүй явж байхдаа осолд өртдөг. Тэр хэсгүүдэд хүүхдийн цацруулагчтай төмөр самбар байршуулсан, хяналт шалгалт тавьдаг болсон. Хүүхэд тэр хэсэгт хараа хяналтгүй яваад байвал бид эцэг эхийг нь дуудаж арга хэмжээ авдаг болсон. Үүний үр дүнд осол аваар гараад байсан цэгүүд дээр хяналт тавиад ирэхээр яалт ч үгүй үр дүн мэдрэгдэж байгаа. 2019 онд гарсан осол аваар дээр бид дахиад л криминалоги судалгаа хийнэ. Тэгэхээр дахиад аль хэсэгт анхаарал хандуулах хэрэгтэй байгаа нь гараад ирнэ.

- Хүүхдээ хараа хяналтгүй явуулж байгаа эцэг, эхчүүдэд ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Эцэг эхчүүдэд зөрчлийн тухай хуулийн 13.7.54-т заасны дагуу 50 нэгжээр торгох торгуулийн арга хэмжээ тооцож байгаа. Аюулгүй тээвэрлэлт дээр 14.7.45-т заасны дагуу мөн адил 50 нэгжээр тооцож торгуулийн арга хэмжээ тооцож байгаа. Баянгол дүүргийн хэмжээнд явган зорчигч ба гарц гэсэн арга хэмжээ хийсэн. Нийслэл хотод осол аваарт өртөж байгаа хүмүүсийн зууны 80-90 хувь нь дандаа явган зорчигч байдаг. Иргэд маань гарц, гарамтай хэсгээр гараад сурчихсан. Хамгийн гол нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань анхаарал болгоомжгүй байна. Гарцаар гарч байгаа ч явган зорчигчид маань өөрсдийгөө давуу эрхтэй гэж үзээд машины урдуур ороод мөргүүлэх үзэгдэл бас их байдаг. Тэгэхээр үүнийгээ иргэд маань ялгаж, салгаж ойлгоосой гэж хүсэж байна. Бид дүүргийн нутаг дэвсгэр дээр зам тавьж өгөхгүй байгаа жолооч нарт зөрчлийн тухай хуулийн 14.7.38-т заасны дагуу 20 нэгжээр торгоод хоёр оноо хасах арга хэмжээ тооцож эхэлсэн. Мөн бага насны хүүхэд мөргөчхөөд хэргийн газраас зугтаасан иргэдэд хатуу хариуцлага тооцож тээврийн хэрэгслийг журамлаж холбогдох тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шуурхай шилжүүлж ажилласны үр дүнд дүүргийн хэмжээнд осол аваар гарсан гэх дуудлагын хэмжээ харьцангуй багассан. Тэгэхээр иргэд маань бага насны хүүхдээ хараа хяналттай явуулах хэрэгтэй байна.

-Осол аваар гаргахгүй байхад эцэг, эхчүүдийн оролцоо ч бас чухал нөлөө үзүүлэх байх?

-Тийм ээ. Тээврийн хэрэгслийн тоо улсын хэмжээнд сая гараад явчихсан. Жолоочийн тоо ч мөн сая гарчихсан. Өдөртөө Авто тээврийн үндэсний төвд хамгийн багадаа 200-300 тээврийн хэрэгсэл дугаар авч байна. Тэгэхээр энэ их хөдөлгөөн дунд бид бүхний амьдралын утга учир болсон үр хүүхэд үнэхээр азаар л замын хөдөлгөөнд оролцож байна. Хичээл орох болон тарах оргил ачааллын үед эрсдэлтэй цэгүүдийн сургууль дээр хүртэл хяналт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ энэ ганцхан замын цагдаагийн ажлын үр дүн биш ээ.

Үүнд багш, эцэг эхчүүд, School Police нарын үүрэг оролцоо маш чухал байдаг. Бид бүхний ажилд үнэхээр дөхөм болдог. Бид хамтын ажиллагааныхаа үр дүнд осол аваараа бууруулж дүүргийнхээ нутаг дэвсгэр дээрх нэг ч хүүхдийн амь насыг хохироосонгүй. Энэ бол маш том амжилт. Нөгөө талаар маш том шагнал юм болов уу гэж бодож байна.

-Ирэх оны ажлын төлөвлөгөөндөө юу тусгаж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Энэ онд гарсан осол хэргийнхээ нөхцөл байдал дээр криминологи судалгаа хийнэ. Үүний дагуу маш олон төрлийн хийх ажлын жагсаалт гарч ирнэ. Хүүхдийг цаашид осол аваарт өртүүлэхгүй байх тал дээр ямар ажил хийх үү, мөн дээрээс нь гараад байгаа осол аваарын дуудлага мэдээллийн шалтгааныг олно, голчлох шалтгаан юу байгааг тодорхойлох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд чиглэсэн хяналт шалгалтаа түлхүү тавина. Ерөөсөө л иргэдээ аюулгүй түргэн шуурхай зорчуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөл бүрийн ажил, арга хэмжээг зохион байгуулж явна гэж бодож байна.

Ж.Золжаргал

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419