Архи уухад 100,000₮ хямдхан, Аялалд явахад 100,000₮ үнэтэй...
1 цаг эрүүл агаарт алхахдаа ~ завгүй
1 биш нижгээд цаг фэйсбүүк ухахдаа ~ юун сүртэй юм бэ? Нэг их удаагүй л байна ш дээ..
Тамхинд өдөр бүр мөнгө зарцуулдаг хирнээ
Тархиа цэнэглэх ном авахдаа үнэтэй байна болъё болъё..
Хумсаа будуулахад 25,000 ёстой хямдхан
Хүүхэддээ ном авахад 15,000 аймар үнэтэй чадахгүй
Нэг сар уух витамин 100,000₮~үнэтэй
Нэг орой ууж, чалчиж суухад 100,000₮ ~харин ч хямдхан байлаа
Эрүүл хүнс ногоо авахад 100,000₮ ~үнэтэй.
Нэг орой гадуур хоол идэхдээ 100,000₮ ~боломжийн
Хувь хүний хөгжлийн хичээл 250,000~ямарр үнэтэй юм бэ?
Chanel үнэртэй ус 250,000 ~хямдхан байна
2,500,000₮ өөр шинэ бизнес оролдож үзэх ~ Пөөх, тэр их мөнгийг хаанаас олноо
2,500,000₮ өөр шинэ Iphone авахад ~хамгийн шинэ загвар юм чинь авнаа
1 цаг лекц сонсоход ~цаг өнгөрч өгөхгүй
1 цаг кино үзэх ~цаг хурдан өнгөрөх юмаа дахиад үзье...
Хэрвээ таны хандлага буруу санагдвал ЯГ ОДОО Өөрчлөлтийг ӨӨРӨӨСӨӨ эхэлцгээе