С.Молор-Эрдэнэ: Монголчуудын шинэ жил тэмдэглэж байгааг харахаар баян оронд амьдраад байгаа ч юм шиг...
Нэг палажаа ахиж өмсөхгүй, нэг дуучин нь 3 саяаас дээш, ямар ч амтгүй дээрээс нь хүйтэн үхрийн жигнэсэн мах, ананастай тахиа. Тэрийгээ бараг иддэг ч гүй байх. Тэгээд нэг бөөндөө нийлж архи ууж тасарсан хүмүүс. Шинэ жил тэмдэглэж байгаа байдлыг харахаар хангалуун оронд амьдарч байгаа ч юм шиг.
Философич С. Молор-Эрдэнэ:
Шинэ жил бол гэр бүлийн баяр. Энэ баярыг зөвхөн 31-ний орой л гэр бүлээрээ гоё ширээ засаад амттай хоол хийж идээд аз жаргалтай өнгөрөөх хэрэгтэй. Тэгээд л болоо. Тэрнээс биш бүтэн сарын турш байгууллагын шинэ жил ч гэх шиг, хамт олон ч гэх шиг хачин хачин юм хийдгээ болих хэрэгтэй. Өдөр бүхэн уулздаг хүмүүстэйгээ л тэмдэглэж байж өчнөөн мөнгө төгрөг үрээд өр ширэнд ороод ямар ч утгагүй хоосроод дуусна. Энэ чинь солиорол байхгүй юу. Үнэндээ энэ хэдэн өдрүүдэд жинхэнэ баярладаг хүмүүс худалдаачин наймаачин бизнэс эрхлэгчид л байна. Шинэ жилийг жаахан даруухан тэмдэглэмээр байна. Монголчуудад ер нь даруу зан ус агаар мэт дутагдаж байна.