“Морин шуурга” хадмал үгсээр амилсан шүүмж

“Морин шуурга” хадмал үгсээр амилсан шүүмж

Д.Хүү  (Утга зохиолч судлаач, профессор)

“Хоноцын хүүхэд” гэх ярианы амтгүй хэллэгийг Ай.Төмөр-Очир шүлгийн мөрд оруулснаар ёгт [Аллегория] хийсвэрлэлийг биет дүррүү шилжүүлсэн урлахуйн зүйрлэл дотор “Чухам хэн бэ?” гэдэг асуултын далдлалд багтах ”барьцаалагдсан төр”-ийн талын утгат давхар ухагдуун нээжээ. Учирлавал, бусдыг араасаа хуйлруулан дагуулдаг эх оронч [ лидер] нэгнийг үгүйлж, “Восс [диктатор]” бол ард нуугдаж бусдын айдсаар хөлжигч, урвасан хулгайч, “сэм хуйвалдагчид” гэх шиг базаахгүй сул дорой үг хэлхэн хүлхэж, уншигч бүр эх орны баялаг “Эрээн Бээжингээр дамжаад Элсэн цаг шиг гоожиж байгааг” задлан хариулж, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн уншигчид хаана ямар явааг ялгаж харуулсан хосмол ухаарлаар баялаг, өвөрмөц дүрслэл бүтээдэг нь Ай. Төмөр-Очирын бичлэгийн онцлог аж. Жишээг шүлгийн мөрөөс нь сонговол, уншигч нь тус тусдаа хариулж, өөр өөрийн санааны үзүүрт хөдөлсөн үгээрээ “Эх орноо идэгсэд”-ийг чанга дуугаар тайлбарлахуйц боломжтой олон ургалч санаа гаргаж, бас “Ард түмнээ золигт гаргаж” байж,   улс төр хийдгүйг дүрсэлжээ.

Харин улс төр чаддаггүй нь “бузрын урвагч” болдгийн давхар, давхар хувирал ч “Халхаар нэр нь цуутай Хар Төмөр-Очир”-ын шулуухан хэлсэн түүх болж нэршээгүй, үйлших хандлагийн үгс энэ номоор нэг байна. Доорх мөрүүд гэхэд л аман туульст ажиглагддаг зан үйл, хүй элгэний тэмцэл, аян шалтаг, баатарлаг явдлын хийрхлийг дүрсэлсэн аргаараа ялгарч байна. Үүнд, “Галзуу нохой...” шүлгийн үргэлжлэх мөрт, “Хоноцын хүүхэдүүд ордны Хойморьт завилахад уурласан [Галзуу нохой...]” банхрын гинж уяа, харжигнан чавцуурч, харьд базуулсан “...Төрийн ордонг дайвтал сэжих зэргээр адгуусны үйлдлийг хүншүүлснээр үл зохилдох [Антитеза]-ыг илэрхийлэгч дүрээ, “худлаа хуцдаггүй хоточ банхар”-т үүрүүлж бичсэн байна. Туульсын бичлэгийн энэ аргаар ард түмний хүслэнг “Барс, Бэрс” нэртэй бөл  ноход шийдвэрлэдгээр адилтгавал эх оронч уламжлалын дүрслэл аж. “Морин шуурга” номдхи “морьд, буга, чоно, ноход, цагаан хэрээ, огтоно, тахиа, янгир, могой” зэрэг  амьтад тус тусын хөдөлгөөн, шинж төрх, дуу чимээ, үйлээрээ тухайн шүлэгтээ “Хүнийг төлөөлөх, эсвэл байхгүйг байгаа мэтээр хэлдэг гажсан [Апострофа]” үгүүлэмжийн зэрэгцүүлэл [параллелизм] илэрхийлдэг бичлэгтэй өөр бусад “Могой ороосон шүлэг”, “Цагаан хэрээний шивнээн”, “Тахиа шувууны чарлаа” зэргээр нь төлөөлөл[метонимия] болговол, Ай.Төмөр-Очир хэлний бус дүрслэх аргаар зүйрлэх ур аргад чадмаг ажээ. Тогтворгүй байдал л, “тогтвортой үргэлжилж” байгаад эмгэнэж хэтэрхий ширүүн хэлсэн ил цагаан санааны шахаа болох, газар нутгаа хамгаалсан сэдэвт “Тангараг”, “Өндөр төрдөө өргөх өчил”, “Агсамнал” зохиолуудын мөр бадгийн дүрслэлээр хэрэглэсэн цөөнгүй хараал, үзэн ядалт, утга  гажуудлын “алаг эрээн үгс [Слэнг]”-ээ дүр [масс]-ийн шийдвэрлэгч дотоод сэтгэл, зан төрхрүү холбож өгдөг нь Ай.Төмөр-Очирын хувьд дүрслэлээ  зөөлрүүлдэг барил, онцлох туршлага аж. Ай.Төмөр-Очир шүлэгт юм үзэгдлийг дараалан тоочих [асиндетон], солигдлыг түргэтгэх, шаардлагад хурд байдгийг дүрслэлээр хэлж,  адарч [Алогизм], егөөдсөн [Ирония] дүрслэх аргын олон хэлбэрийг “Морин шуурга”  найраглал [Ембүү төлөөлсөн өргөл]-даа гаргахдаа, “Оцон шувууд хар алаг Ордны ноёд харь алаг” гэх шиг  утга сааралтах эсрэг хэлхэц [оксиморон]-ийг чөлөөтэй ашигласан нь Монголын түүхэндхи хамгийн адгийн зүйл болж байгаа эх орноо тонон дээрэмдэх [Г.В.Гегель] явдлыг шүүмжлэхэд тохирчээ. Түүнд,

“Ганц ормон дээр бичсэн

Галтай дөлтэй найраг минь

Гарыг чинь тасартал чавцрах

Гав юм шүү мэдээрэй” гэсэн нь ард түмэн шиг аугаа ухаалаг удирдагч шаарддаг өөр ямарч засаглал байхгүйг шүлэгт нэрлэж, Ай.Төмөр-Очироос хэн [ерөнхийлөгч]-д  хаягласнаараа бус, тэр байршлаас газар нутгаа хамгаалахаар амласнаа хэн хүнгүй биелүүлэх тус тусын үүргийн жин даацыг сануулсанд аж. Харин,

“Төмөр-Очир л хашгираагүй ээ

Өнөр олон минь цурхирч байна аа[Янгир шүүрсэн бүргэд” гэж дүрслэлд хүч оруулдаг хэлбэр болох зохиолч өөрөө дүрд ордог бичлэгийн арга хэрэглэж шүлэглэснийг тэмдэглэе.

“Сэг болсон эх орны минь нүүрийг

Сэмжээр ороож хадгаар бүтээх”-ийг үл зөвшөөрөн сөргөж, “уйлан дуулалт”-ын адилтгал [сравнение] олон байгаа нь “Төр хаачив, хариуцлага яав”  хэмээн эдийн засаг бол “эрүүл төр”-ийн зохицуулалгүйгээр явахгүйг үгүйлж ядсан хүмүүс эх орны төлөө “уухайлан” нэгдэж, урвагч дарга нарыг МАН.АН-тай хамт устгах тэмцэлд босгох чихэнд хүйтэн уриаг  “нийгмээрээ түрэн” зөвтгөж эхэлснийг дүрслэх шинэ хэллэг [троп], 21-р зууны эхэн үеийн Монгол зохиолын улс төр иргэний уянга, туульсын шүлгийн түвшинг тогтоосон бичлэг болж, шүлэг зохиол хүртэл, “Зэлний унага шиг номхрохгүй[Зуугуул шүлэг” байгааг ч уншигчид Ай.Төмөр-Очирын бүтээлээр жишин харж байна даа. Өөртэйгөө үл тэнцэхийг “Илүүр шүлэг”-тээ бичих нь Ай.Төмөр-Очир байтугай, шударга бус явдлыг шүүмжилдэг бүгдийн зан гэвэл, сая л үнэний биш, хуурамч гэрлийн ард дагах сүүдрийг харж, түүнийг “...Үлгэр бишээ.”  гэдгийг урлагын хэлээр нээн  үнэн шударгыг эрхэмлэдэг уншигчдад илчилж, харь доторт “Эрээн хэлтүүд”-д “Зайрмаг адил долоолгосон говийн толгод”,  “...сэглүүлж сэмэрсэн Монгол нутаг”-аа хамгаалахыг “Өндөр төрдөө өргөх өчил” нэрт шүлгүүдээр уриалснаас ажвал, улс төрийн нэр төдий салбарын намын халхавч “МАНАН”-г арилгахад бодлогын жолоодлоготой “Морин шуурга” хэрэгтэй дэг ээ. Эзэд хүмүүс, “Монголчуудаа! сэрцгээе” гэж, өглөөгүүр “бангадах” тахиа, “Чөмөгт дөрвөн хөлдөө Чөдөр зүүлгэж үзээгүй”, Монгол “Төрийн сүлдний морь”-нд “Тархины хавдар тусгаж”, “...цалмаар цоровдон баглаж, бас чихдэж”, төмөр тахтай илжгээр солих вий” гэж дагжих, хүнээс гадна, амьтад анхааруулж “Идэхийн донтонгуудыг нэрлэн” боргох “Идүүртээ долоох юмгүй” дээрэмдүүлсэн нохдын дуу цууриаг хоривч үл дийлдэх тул, цааш уншихын учраар Ай.Төмөр-Очирын оюун санааны хаалга, хуйваар бус хурайлж барьдаг туульсын морьдын хойчийг харъя гэвэл, “Морин шуурга УБ 2019” номыг унш. Зүйрлэл [метафора]-ээр, өнгө алаглуулж “Ээж шиг тэнгэрийн доор эрхэлж явах” юм гэтэл, “Үнгэж базсан хальс” болгосноос “Өмнийн говь өнгөгүй боллоо Өрцөө ухуулсан цорой” л үлдлээ гэж сэтгэлийн илрэл [экспрессия]-ээр улс төрийг ороолгосон “Үзгэн буугаар галласан үрлэн сумтай шүлэг”-үүдээрээ цоллуулж, өнөөдрийн арчаагүй цаг үе, үл сонсох аваас “Тэрслүү найрагч Чойном” гэгддэг шиг, өөрийгөө нэрлүүлэхээ Ай.Төмөр-Очир мэддэгийг харуулах бүтээл олон байна. Гэвч, түүхийн хүрд, өөрийн өрөөсөн дугуйг хүчлэгч хүмүүсээ, “Өрийн сүлжээнд” элэгдэн хэвтүүлж доройтуулсныг Ай.Төмөр-Очир шүүмжилж, чих сэвсэн “Шүлэг бичнэ ээ гэдэг чинь” нэртэй шүлэгтээ “Гарын бузартай ноёд”-д дарлуулж, тэдний “Хоолой дээр тээглэсэн яс” нь та, бид болсныг дүрслэв.

“Эх орон минь яана даа” нэртэй шүлэгт,

“...Эх орон минь амь тавилаа

Баатар төр минь баларч уналаа

Ноцсон гал шиг далбаа минь урагдлаа” гэж “хэлэхгүйг хэлүүлж, үзээгүйг үзүүлсэн”-ээр дүрсэлсэн нь, эртний энэ улсыг өнөөгийн Монгол л авч явааг хэлж, харин төр нь биш, төрд ажиллагсдын доройтлыг шүүрдсэн шүлгийн “шуурга” болжээ. “Хүйтэн үрс” найраглалдаа, “Нүглийг мартсан Нүхний хярс”-аар төлөөлөл авч, улс Монголоо “хөмөрсөн тогоо”, ус нутгаа “цөмөрсөн газар” болгогчдыг шүүмжилдэг, хүйтэн үгэнд “бээрсэн”  олны дуу хоолойн хөлдүүг эс бүлээсгэвэл, алдсаныг засах гэсэн түг түмний “Мөрөөдөл”-ийг тэмцлийн үзэл санаа орлож байгааг сануулжээ. Ай.Төмөр-Очирын шүлгийн мөрийн “Морьд яагаад үргэв” гэх сэрээх асуулгад “Буруу бишээ адгуус хүртэл Буян нүглийг ялгадаг”-аар хариулах ухаарал нь, “төрийн гурван өндөрлөг”-үүд олон оноор “Дотор санаатнуудад мэрүүллээ” гэх утга аж. Энэ нь  иргэний уянгын ил хэдэрлэл бус, харин “Цэвдэг дотортныг ялласан Цэл хүйтэн найраг бичихэд Хоёр гар даардаг байна” гэх уншигчийн зэвүүрхлийг давхар илэрхийлж байна.

“Гадаадынхны заасан зөвлөсөн нь” авилгал хахуулын хөрс “бордсон”-ыг Ай.Төмөр-Очир шүлгээрээ ил цагаахан хэлснээр, худалдагдсан газар шорооны дээр түрээс төлөхөөс өөрцгүй амьдрал эхлүүлсэн Монголчуудаа үлгэрлэвээс аргагүй л, “Үнсэнд хаягдсан шалз” мэт харагдах дүрслэлтэй аж. Төрд өргөсөн “Тангараг”-аа зөрчигчдийг эрлийз, хурлийзаар ялгасан “Агсамнал”-гүй ч, Ай.Төмөр-Очирын шүлгүүд үгүүлэмжээрээ үнэхээр уншигчаа эгдүүцүүлж чаддаг нь “Морин шуурга”-ыг богино хугацаанд намдаан,  ялуулах аргачлал болж, нийгэм [масс]-д, шударга сэтгэхүйг сэрээн дэмждэг зохиол бүтээлийг төлөөлсөн “өнгө төрх иймэрхүү” байгааг ажиглав. Эмнэгшил цовхроо, эсвэл зам зуур чөдөрлүүлж баглуулсан өрөвдөнгүй эрээн төрх, гаслал бачуурлаар цавчлах хангал шинжийг нэгтгэсэн “Морин шуурга”-д туугдан арилгах овлигогүй авирыг малын уяа, шонгийн  хэцрүү ойртуулж, учирласан нь зах зээлийг “гүцтэй тос шиг...” Монголдоо нутагшуулахдаа, “...Буруу гарт” үл шилжүүлэхийн ухааралд аж. Ай.Төмөр-Очир, “Авилгын эргүү, халдварлалаас, Монгол төрөө яаралтай салгах далдхан санаа”-г илэрхийлэхдээ, “Халуун элгэн нутгийг Хагархай шаазан” шиг үйрүүлснээс, улс үндэстэн хэлмэгдэж, “ухааны уранхайгаар” шүүрэн гоожсоор  байгааг тодотгох,  урвуу уруудлын баримт нээн дүрслэх хэлбэрээр бичжээ. Буурлын түүх “золбишрон”, “ман.анд тоосорч”, төр улс гучаадхан жилд гундаж, түмэн олон эзэнгүй мал мэт бутран, үлдсэн хэд нь “өрийн дарамт”-д сульдсан үнэнийг шүлэглэе гэвэл Ай.Төмөр-Очирын хувьд үүнээс өөрөөр хэлэх аргагүй. “Эх орноо идэгсэд”-тэй нийлж, “Эрээн чулууг ч хумслагч” харь, алаг “...ноёд”, сонгуулийн бус аргаар “эх орныг шударсан” урвагчид, “авилагч, овтшаарууд(оффшор)” гэлцэх, шүлэгт байтугай ярианд ч гологдом “бугшсан бузрын” үг нэрлэлтүүдээс шүлэгтээ оруулсан нь Ай.Төмөр-Очирын хувьд дүрслэх арга болох, хамруулал [зевгма]-ыг мөр, бадгаа холбох үүргээр сонгосон бололтой.  “Үгийн шидээр үндэстнээ аваръя” гэсэн Ай.Төмөр-Очир шиг, Монголчууд тэмцэлд нэгдлээ. “Зуугуул шүлэг”-ийн гадаад дүрслэлд нь, “...Уулс уйлж, иргэдийн зуунги шанаа, сумласан буу, унтарч хөгцрөхгүйн” зэрэгцсэн олон үйл илэрч, илэрсэн үйлдэл бүрийн дотоод хүчний үнэн мөн чанар давхар тогтоогдсон  нь Ай.Төмөр-Очирын урлах онцлог гэж болно. Урагшаа, Урагшаа! хэмээн уриалах үгүүлэмжтэй энэ бяцхан шүлэгт,

“Говь тал хангайгүй

Голоо тасдуулж сийчүүллээ” гэж гарна.

Улс орон, төр, түмнээ барьцаалагчид, урьд сонсоогүйгээс цочирдом үг болох, “Төр барьсан бүлэг хулгайчид” зэрэг нь Ай.Төмөр-Очир л хэлээд байгаа биш, харин түмний яриаг төрд нь дамжуулжээ. Түмэнчийн нутгаа худалдаж “Эцэнхий үрээ шиг” болгосон гэнэ.  Мянганчийн бэлчээрдхи уяаны гадас хөгнө, шонгийн модыг ч үлдээлгүй хуу хамж “тургиж, дэргэх” мал сүргээ хөлөөр нь хил давуулж эхэлжээ.   Нэмэгдээд, “Алтай Хангай, Хэнтийг ч Адуу мал шиг махлаад зарчихлаа хамт”-д нь гэх “нүүр баастсан”  үйлдлийг шүлгээс татаж жагсаавал, “Харанхуй МАН.АН”-гийн бүрх нөмөрсөн цагаан захтууд цаад эзэд гэнэ.

Иргэдийн бухимдлыг “Авилгач луйварчдыг намнах алмасан сүхтэй шүлэг”-ийн үгүүлэмжид багтаан, туйлдаж “...Хоногоо хүлээсэн эх орноо” тордон “өеөдүүлэлгүй өргөн” босгоё хэмээж төр, нийгмээ тэнхрүүлэх үг хэллэгтэй эдгээр шүлгүүд нь Ай.Төмөр-Очирыг улс төр иргэний уянгын бичлэгт гаршсан зохиолч болохыг харууллаа.

Харин “Улаан нүүррүү нь шүлсээ цац” гэх багтарч цухалдсан бичлэг ямар ур, ухаарал харуулах бол!, тэгвэл  “Хуц, буц...май чи” гэх хэрүүл, шүлэгт хэр онохыг Ай.Төмөр-Очироос асууж, энэ мэтсийг шүүмжээс тойруулалгүй үлдээн сануулвал, шүлэгт сонгох үгээ шууд утгаар бус шилжүүлж, тойруулж хувирган урлахын тус илүүтэйг  нэмэрлэе. Нүүр нүдгүй балбасан, “Морин шуурга УБ 2019”-д салхилж, шуурсан үгсээр “Санааны салбархай хангал төр”-ийг нурааж хугалж хагалах, эсвэл муруйлгаж хазайлгахгүй тулж түшиж яваа “лүүвэн ташуурчид” бол ард түмэн гэдгийг амилуулан дүрсэлснийг  А.Төмөр-Очирын шүлгээс уншиж, бас ч урамшив.

Дорноговь аймгийн “Хурмаст тэнгэр” төвийн гишүүн, яруу найрагч Ш.Алимаагийн шүлгүүдээс хүргэж байна.

 

ДӨРВӨН МӨРТҮҮД

 

Таньж мэддэгээсээ илүү таалагдсанаа үнэлдэг болж

Талцаж мэтгэлцэхээсээ илүү талимаарсандаа итгэдэг болж

Уулзаж ярихаасаа илүү ууж сууснаараа мэддэг болж

Учирч мэдэхээсээ илүү урд хойд хүмүүсийн яриагаар дүгнэдэг болж

 

*             *            *

Намар оройн салхи жиндүүхэн болоод уйтай

Насны учралын ерөөл жаргалтайхан болоод азтай

Уулсын өндрийн сүүдэр гайхалтайхан болоод сүртэй

Ухаарал бодлын сайхан ивээлтэйхэн болоод учиртай.

 

*             *            *

Хайрын нарсан төгөл хаана ургадаг юм болоо

Хамтдаа алхах хүн маань хаана яваа юм болоо

Дуулах дуртай дууг маань хэн түрэх юм болоо

Дундуур сэтгэлийн гунигийг маань яаж тайлах юм болоо.

 

*             *            *

Чиний бас миний бодол зөв байсан

Чиг зүггүй амьдрал өөрөө гоё байсан

Чанадын бас холын мөрөөдөл биелж байсан

Чанагш бас янагш араншин бүгдэд байсан

 

*             *            *

Зоргоороо биш ч согттолоо ууж болох дарс билээ чи

Зөнгөөрөө биш ч үгүйсгэж боломгүй тавилан билээ чи

Дурсамжаар биш ч дуусгаж боломгүй үлгэр билээ чи

Дуулим хорвоод ганц л уянгалах аяз билээ чи...

 

*             *            *

Шиврээ зөөлөн бороонд сэтгэлээ гаргаад угаачихмаар

Сэвшээ сэрүүн салхинд дэлгэж зогсоод хатаачихмаар

Нартай халуун өдөр дээрээ бариад халхалмаар

Насжих тусмаа гайхашрах зангаа бодохоор уйтайхан...

 

*             *            *

Явчихсан, өөрөө л хүсээд

Явуулчихсан, өөрийг нь бодоод

Санахгүй юм шиг явчихсан болохоор нь

Салгуу заяаг яалтай гээд явуулчихсан ...

 

*             *            *

Чинийх байхын тулд чимээгүй байх хэрэгтэй

Чилийсэн олон өдрүүдийг тоолохгүй байх хэрэгтэй

Уртаас урт дуунд уярахгүй байх хэрэгтэй

Уужуу тайван сэтгэлээр хүлээж суух хэрэгтэй

Чинийх байхын тулд...

 

*             *            *

Нэг тийм яруухан атлаа аялгуутай

Нэхэж боломгүй атлаа өр нэхэм

Гэрэлтсэн оддын дор сүүдрээ тольдож тайвширмаар

Гэнэхэн атлаа чиний дэргэд уйтгараа тайлж ухаажмаар...

 

*             *            *

Мөрөөдөл ганцхан мөнгөөр бүтдэггүй

Мөнгө ганцхан цаасаар байдаггүй

Цаас ганцхан цагаан байдаггүй

Цагаан ганцхан хиргүй байдаггүй.

 

*             *            *

Амрагаа би ойлгож хайрласан

Алдаа оноог нь уучилж хайрласан

Дуулсан дууг нь аялж хайрласан

Дутуу тавиланг нууж хайрласан...

 

*             *            *

Бүсгүй хөөрхөн аалинд гуниг зохидоггүй

Бүүвэйн дуу аялдаг болохоор уйтгар тохирдоггүй

Гэгэлгэн цагаан сэтгэлд сүүдэр байдаггүй

Гэгээн бүхнийг цогцлоодог жаргал мөнхөд оршиг

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419