Буруу үлгэр дуурайл бусдадаа халгаатай

Буруу үлгэр дуурайл бусдадаа халгаатай

Хар тамхитай холбоотой асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандах болов. Ялангуяа урлагийн салбарын олонд танигдсан эрхмүүдийн холбогдсон хэрэгт асуудлын учир бий. Тэдэнд ногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлдэг аль эсвэл хэрэгсэхгүй болгодог жишиг тогтов. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдчихээд ял шийтгэлээсээ мултарч, бидний дунд гэм зэмгүй явах боллоо. Тодруулбал, анхан шатны шүүхээр хоёр жилийн хорих ял авсан ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүг нийслэлийн давж заалдах шатны шүүхээс батлан даалтад гаргаж, хэргийг нь прокурорт буцаасан. -Б.Амархүүг өнгөрсөн есдүгээр сард хар тамхи хэрэглэсэн, хадгалсныг тогтоосон учраас шүүхээс хорих ял ногдуулсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр ял ногдуулсан. Ингэхдээ Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан 28 хоногийг хасч, нэг жил 11 сар хоног хорихоор болсон. Гэтэл үүнээс хойш төд удалгүй дээрх шийдвэрийг гаргасан учраас тэр бидний дунд алхаж явна.

Хэн нэгэн хар тамхитай холбогдож, ял шийтгэл авч буйгаас сургамж авах атал харин ч энэ төрлийн хэрэг газар авсаар байна. Дуучин Б.Амархүүгийн асуудал намжаагуй байхад дараагийнх нь гарч ирэв. Тодруулбал, энэ сарын 16-нд ‘‘Мотив’’ хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаярыг мөс хэрэглэж, мансуурсан байдалтай байхад нь барьж, саатуулсан. Гэтэл хилээр гарахыг хориглож, суллах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргав. Дуучин Г.Эрдэнэбаяр өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэргээр зургаан сарын хорих ялаар шийтгүүлж байсан юм. Гэтэл дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг харахад өмнөхөөсөө сургамж аваагүй бололтой. Үүний нэгэн жишээ бол өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчлан саатуулсан бөгөөд одоо хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

ЯЛ ЭДЭЛСЭН НЭР ЗҮҮДЭГ НЬ НУУЦ БИШ

Эдгээр хэргээс өмнө урлагийн салбарынхан ийм төрлийн хэрэгт холбогдсон тохиолдол цөөнгүй гарсан ч тэд олон жилийн ял сонсоогүй. Зарим хэргийг товчхон эргэн сануулъя. Жишээлбэл, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, С.Чулуунбаяр нар өнгөрсөн онд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан. Ингэснээр С.Чулуунбаярт нийслэлийн Прокурорын газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэрэгт гэм буруутайг тогтоож, нэг жил нээлттэй хорих ял оноосон. Харин дуучин Т.Болортуяа тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүйг тогтоосон юм. Мөн “Ice top” хамтлагийн Д.Манлайбаатар, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппэр  Don Dior тэргүүтэй урлагийнхан нэр холбогдон шалгагдаж, тэнсэн харгалзах ял тус тус авч байв. Түүнчлэн Монголын Хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан.

Мөн хэдэн жилийн өмнө “Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож, арван жилийн ял сонссон Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан билээ. Энэ мэтчилэн урлаг соёлынхон хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, зарсан, дамжуулсан гэмт  хэрэгт холбогддог ч заримынх нь хэрэг удалгүй “замхардаг” бол нэг хэсгийнх нь хөнгөрч, ялаа эдэлсэн нэр зүүдэг нь нууц биш болов.

ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ 32, ХОЛБОГДОГЧДЫН ТОО 21 ХУВИАР ӨСЧЭЭ

Хар тамхины хэрэглээ улам ихэсч, цагдаагийн байгууллагаас түүний эсрэг авах арга хэмжээгээ эрчимжүүлсэн ч энэ төрлийн хэрэг  Монголд “цагаан тахал" хэвээр байна. Одоогоос долоон жилийн өмнө Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийнхний хийсэн судалгаагаар 100 мянган хүн тутмын 2700 нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис хэрэглэдэг, 21800 хүнд хэрэглэх санал тавьсан байх магадлалтайг тогтоожээ. Мөн мансуурагчдын 63 хувь нь ууж, 18 хувь нь татаж, долоон хувь нь үнэрлэж, 12 хувь нь тарьж хэрэглэдэг аж. Судалгаанд хамрагдсан 18-24 насны залуусын 36 нь каннабис, 18 нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулсан байна. тэгвэл цагдаагийн байгууллагаас саяхан Улаанбаатар хотын таван дүүрэг, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн нийт 1067 сурагчийг хамруулан судалгаа явуулж, 26 хувь нь уг бодисыг нэг ба түүнээс дээш удаа хэрэглэсэн гэдгийг тогтоожээ. Энэ нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ өсвөр үеийнхний дунд ч өндөр түвшинд байгааг харуулж байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт  ял шийтгэл сонссон болон одоо шалгагдаж буй хүмүүсийн 85 хувь нь 35-аас доош насныхан ба хоригдогчдын дундаж нас 25-30 байгааг албаныхан тодотгож буй. Эдгээр залуучуудын олонх нь 16-25 насандаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг анх хэрэглэжээ. Иймд энэ төрлийн гэмт хэрэг цаашид буурах хандлага ажиглагдахгүй байгаад мэргэжилтнүүд шүүмжпэлтэй хандаж байна. Үүнийг хамгийн сүүлд гаргасан мэдээлэл нотолж байгаа юм. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилийнхээс 32 хувиар, холбогдогч нарын тоо 21 хувиар өсчээ.

 

87 ХҮНИЙ 25 НЬ ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИС ХЭРЭГЛЭСЭН БАЙЖЭЭ

1999 онд 1000 хүн тутмаас шинжилгээ авахад 16 орчим хүн л хэрэглэсэн байдаг байсан бол энэ оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө шалгалт хийхэд зөвхөн нэг шөнийн цэнгээний газарт байсан 87 хүний 25 нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, нийслэлийн Прокурорын газартай хамтран шүүхээс хорих ял ногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авахуулсан 64 этгээдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавьж, 20 этгээд хар тамхи, мансууруулах бодис дахин хэрэглэснийг тогтоожээ.

Эдгээрийн дөрөв нь биедээ мансууруулах бодистой явсныг илрүүлж, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Мансууруулах бодис хэрэглэсэн 16 этгээдэд “шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр одоогийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хорих ял ногдуулах тухай саналыг холбогдох байгууллагад хүргүүлээд буй. Шүүхээс энэ төрлийн хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдэд тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ тухайн этгээдэд засрал хүмүүжил олгох үүднээс “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадпагын арга хэмжээг давхар ногдуулж байгаа ажээ. Хар тамхийг хэрэглэх эсэх нь хувь хүний ухамсрын асуудал. Өөрөөр хэлбэл, бидний хөрш улс орны залуус хар тамхи хэрэглэдэг байлаа гээд бид даган дуурайх шаардлагагүй. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдуулах хуулийн зүйл заалт зөөлдөж байна уу гэдгийг ч хөндөж буй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Иймд энэ төрлийн эм, бодисыг хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болох, Эрүүгийн хуульд заасан ялын бодлогыг чангатгах шаардлагатайг албаныхан анхааруулж байна. Тухайлбал, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн төрөл, хэмжээ, хор уршгаас хамааран ялыг бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолж буй.

 

C.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419