Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна + Аймгуудын цаг агаар
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү
2019 оны 12 дугаар сарын 20-ны 20 цагаас 12 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгор болон Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Хангай нурууны өвөр бэлээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус хүйтэн байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.