Их Британи Европын холбоог ирэх оны нэгдүгээр сард орхихоор болжээ
Их Британийн хатан хаан Хоёрдугаар Элизабет Засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтынха үеэр Их Британийг Европын холбооноос ирэх нэгдүгээр сарын 31-ны өдөр гаргах болсноо мэдэгджээ. Хатан хаан Элизабет мөн шинээр байгуулагдаж байгаа Засгийн газрын гишүүдийг батлах баримт бичигт гарын үсэг зурсан байна.
2017 оноос эхэлсэн Брексит буюу Их Британийг Европын холбооноос салгах явц удаашралтай байгаа ч шинээр гарч ирсэн засгийн газар ирэх онд гаргаж чадна гэсэн итгэлтэй байгаа ажээ.
Энэ талаар Ерөнхий сайд Борис Жонсон "Манай нам энэ жилийн сонгуулиар олонх болж чадсан учраас сөрөг хүчин бидэнд саад болж чадахгүй. Бид яг Британийн иргэдийн хүссэнчлэн эх орныхоо бүрэн байдлыг хадгалж чадна. Үүний төлөө би цусаа асгартал тэмцэх болно" гэж мэдэгджээ.