Бразилын Засгийн газар Элчин сайдын яамаа Иерусалимд шилжүүлнэ. Энэ тухай Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Бразилын Засгийн газар Элчин сайдын яамаа ирэх онд Иерусалимд шилжүүлж, АНУ-ын шийдвэрийг даган биелүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн хүүгээс баталгаа авсан гэж ярьсан байна.
Бенжамин Нетаньяахугийн хэлснээр “Бразилийн Ерөнхийлөгч Элчин сайдын яамаа Иерусалимд шилжүүлэх гэж байгаа” гэж Болсонаругийн хүү өөрт нь баттай хэлжээ. Гэхдээ тэрбээр өдөр зааж дурдаагүй юм.
Иерусалим нь Лал, Христ, Еврэй зэрэг олоны шашны ариун газар гэж нэрлэгддэг учраас Израил тус хотыг эзэмших эрх байхгүй гэж хэдэн зуун сая хүн үздэг юм. Гэвч сүүлийн жилүүдэд Израил улс тус хотыг өөрсдийн нийслэл болгохоор эрмэлзэж байгаа учраас дэлхийн олон улс орнууд тус үйлдлийг нь буруу шаах болсон билээ.