Америк улс шинээр Ираны эсрэг хориг тавихаар болжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн лхагва гаригт хийсэн мэдэгдлийн дагуу ийнхүү шинэ хориг тавигдаж байгаа нь энэ юм. Иран улс 1000 гаруй жагсагчдыг хайр найргүй хороосон учраас ийм арга хэмжээ авах болсон гэж тэрбээр мэдэгджээ.
Иран улс түлшний үнийг огцом нэмэх шийдвэр гаргаснаас болоод 500 мянга иргэн эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Харин тус улсын эрх баригчид хүчээр жагсаалыг тарааснаас болоод 1000 гаруй иргэн амиа алдаж, 20 мянга гаруй иргэн шархадсан байна.
Вашингтон энэ явдлыг хүний эрхийг маш бүдүүлгээр зорчиж байгаа болохыг мэдэгдээд Ираны иргэдийг хамгаалахын тулд арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэж мэдэгдсэн юм.