Энэтхэгийн дээд танхим нь мусульман бус хууль бус цагаачдыг харьяатаа болгох тухай хуулийг соёрхон батлав.
Тус хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед Афганистан, Бангладеш, Пакистантай зэрэг орнуудтай хил залгадаг мужийн иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Жагсагчид лалын шашинт бус хүмүүсийг иргэнээ болгоно гэдэг үндэстний ёс зүйг ялгаварлан гадуурхсан баримт бичиг хэмээн үгүйсгэж байна гэж мэдэгджээ. Засгийн газрын эрх баригч намын дарга Бхаратия Жаната мэдэгдэлдээ "Лалын шашин шүтдэггүйгээсээ болоод гадуурхагдсан хүмүүс энэ хуулийн тусламжтай манай улсад орогнох боломжтой болно." гэж мэдэгджээ.
Тус хуулийг эсэргүүцсэн иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарав. Жагсагчид Энэтхэгт аль хэдийн дарлагдан амьдардаг лалын шашинтай хүмүүс энэ хуулиас болоод улам илүү хүнд байдалд орно хэмээн мэдэгдэж байгаа юм. Бангладештай хиллэдэг мужуудад амьдардаг иргэд уг хуулийн төслийг хамгийн ихээр эсэргүүцэж байгаа юм. Дээрх мужууд мөн Бангладешт амьдардаг лалын шашинтнуудын тоо эрс нэмэгдэх болно гэж анхааруулж байна.