"General Motors" компани 900 мянган автомашинаа эргүүлэн татахаар болжээ
"General Motors" компани пүрэв гарагт тоормосны програм хангамжийн асуудал болон галын эрсдэлийг арилгах зорилгоор дэлхийн хэмжээнд 900,000 гаруй автомашиныг эргүүлэн татан авч байгаагаа мэдэгдэв.
АНУ-ын хамгийн том автомашин үйлдвэрлэгч "General Motors" тээврийн хэрэгслийн тоормосны систем, мэдэгдлийг идэвхгүй болгож болзошгүй програм хангамжийн зөрүүтэй холбоотойгоор 550,000 гаруй 2019 оны "Chevrolet Silverado 1500", "Cadillac CT6" болон "GMC Sierra 1500" автомашиныг буцааж татаж байгаа юм.
Мөн "GM" нь 400,000 ширхэг 2019-2020 оны "Chevrolet Silverado 1500" болон "GMC Sierra 1500" ачааны машиныг эргүүлэн авч байгаа аж.
"GM"-ын дилерүүд тээврийн хэрэгслийг сайтар шалгаж, шаардлагатай бол эвдэрсэн эд ангиудыг солихоор болжээ.