Москва хотын аюулгүй байдлын төв байранд зэвсэглэсэн этгээд халджээ
Нэр нь үл мэдэгдэх зэвсэглэсэн этгээд Москва хотын аюулгүй байдлын төв байр руу халдсан хэрэг гарчээ.
Тус этгээд гал нээснээс болж нэг хүн амиа алдаж, 5 хүн шархаджээ. Тус барилга нь хуучин Зөвлөлтийн тагнуулын төв газрын байр байсан бөгөөд өдгөө ОХУ-ын аюулаас хамгаалахын Москва дахь төвийн үүрэг гүйцэтгэдэг болсон аж. Тус барилга нь мөн Улаан талбайгаас холгүй байрладаг юм байна.
Хяналтын камерын бичлэгээс үзвэл тус этгээд бүрэн автомат буугаар барилгын зүүн талаас гал нээж байгаа нь илт байжээ. Гэмт этгээдийг цагдаа нар баривчилсан бөгөөд одоогийн байдлаар хэн болох, яг ямар шалтгаанаас болоод ийм үйлдэл гаргасныг тогтоогоогүй байна.