Австрали улсад хэт халснаас зам хайлж, автомашин зорчих хурдны хязгаарыг бууруулжээ
Австрали улсад өнгсөрсөн лхагва гаригт целсийн 49.9 хэм хэм хүртэл халжээ. Үүний болоод автомашины зам хүртэл хайлж эхэлсэн байна. Хамгийн сүүлд 1998 онд л 48 хэмээс илүү халж байсан тухай тус улсын ус цаг уурын хүрээлэн мэдээлжээ.
Хэт халууны улмаас тус улсын зүүн эрэг орчмын нутгаар түймэр дэгдэж 1000 гаруй өрх орон гэргүй болсон байна. Мөн түймрийн утаанаас болоод олон тооны амьтад хорогдох аюул нүүрлээд байгаа юм.
Хөдөөгийн зам хайлж эхэлсэн тухай замын цагдаагийн газраас мэдээлжээ. Учир нь хөрсний халуун 70 хэм хүрж байгаа учраас хатуу хучилттай замууд хайлан машины дугуй түлж байгаа учраас зам дээр явах хурдны хязгаарыг бууруулах шийдвэрийг эрх баригчид гаргасан байна.