Ижил хүйстнүүдийн бахархлын тугийг шатаасан этгээдэд 16 жилийн ял оноохоор болжээ
Ижил хүйстнүүдийн бахархлын тугийг хулгайлж, шатаасан этгээд 16 жилийн турш шоронд хоригдохоор болжээ. 30 настай Адольфо Мартинесийг Айова мужийн Дес Мойнс дахь нэгэн сүм дээр өлгөсөн байсан Ижил хүйстнүүдийн бахархлын тугийг 6-р сарын 11-ний өдөр шатааж байсан юм. Тэрбээр ижил хүйстнүүдийг үзэн яддаг учраас ийм үйлдэл гаргасан гэж мэдэгдсэн байна. Тус сүмийн пастор Эйлин Гебби нь өөрөө ижил хүйстэн юм.
Прокурор Жессика Рейнольдс Мартинезийг "Бэлгийн цөөнх хүмүүсийг доромжлох өнгө аястай хэрэг үйлдсэн тул бид түүнийг үзэн ядах гэмт хэрэгт буруутгасан" гэж хэлэв. "Пастор Гебби энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна. Адольфо Мартинес өнгөрсөн сард шүүх хурлын үеэр: "Манай улс үндэстэн ийм хүмүүсийг хүлээн зөвшөөрөх ёсгүй." гэж мэдэгдэж байжээ.