Х.Баатар: Ложистикийн төв нээж, блокчэйн технологи нэвтрүүллээ

Х.Баатар: Ложистикийн төв нээж, блокчэйн технологи нэвтрүүллээ

“Хөдөө аж ахуйн бирж”  ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатартай ярилцлаа.

-Хөдөө аж ахуйн биржийг сонгодог утгаар нь хөгжүүлэх тухай та ярьж байсан.  Ямар шинэлэг зүйл хийж байна.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

– Манай бирж 2013 онд байгуулагдсан. Тэр үед УИХ-аас Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий  эдийн биржийн тухай хууль баталсан.  Энэ дагуу бирж үйл ажиллагаагаа эхэлсэн. Зургаан жилийн түүхтэй газар.  Миний хувьд  2017 оноос захирлаар нь ажиллаж байна. Өртэй, үйл ажиллагаа хувьд нэлээд асуудалтай компани хүлээж авсан. 2014-2016 онд 190-509 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. БНХАУ-ын таван компанид нэг тэрбум гаруй төгрөгийн өртэй.  Ер нь л дампуурлын ирмэгт ирсэн байлаа.  Манай баг ажлаа хүлээж аваад дүгнэлт хийгээд стратегийн төлөвлөгөө боловсруулсан.  Гадаад зах зээлд гарах, тийшээ хамтын ажиллагааг нэлээд нэмэгдүүлсэн. Тухайлбал, БНХАУ-ын Бохай биржтэй хил дамнасан арилжаа хийх түншлэлийн гэрээ байгуулаад, программ хангамж бүх асуудлаа хоорондоо тохирон, өнгөрсөн онд туршилтын арилжаа хийсэн. Бохай бирж нь Тяньжинд байрладаг олон улсын таваарын бирж. Төлбөр тооцоо нь хурдан шуурхай хийхээр тохирсон. Борлуулах бүтээгдэхүүний үнийг тохирдог учраас манайханд илүү ашигтай.  Ингээд алдагдалтай ажиллаж байсан компани маань 2017 онд 430 сая төгрөг, 2018 онд 1.2 тэрбумын ашигтай ажилласан.  Мөн Хятадын компаниудад төлөх өрөө цэгцэлсэн.  Өөрийн орлогоороо бүтээн байгуулалт, технологийн шинэчлэлт хийдэг болж хувирсан байна.

-Ер нь  төрийн мэдлийн компани энэ зах зээлд байх нь хэр оновчтой вэ?

-Ач холбогдолтой байлгүй яах вэ. Монголын хөдөө аж ахуйн түүхий эд маш том зах зээл байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, жуулчдыг  татах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх гээд зорилго нь маш тодорхой.  Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд  ноолуурын үнийг нэмэгдүүлэх тал дээр нэлээд ажиллалаа.  Гол гэсэн аймаг сумдад худалдаа зохион байгуулсан. Ноолуурын худалдаанд гадаад, дотоодын компаниудыг татан  оруулсан.  Үүний үр дүнд 2016 онд 60 гаруй мянган төгрөгийн үнэтэй байсан ноолуур 2017 оноос тасралтгүй өсч 2019 онд дээд тал нь 140 мянган төгрөг боллоо.  Ер манай ноолуур зах зээл их ирээдүйтэй. Дэлхийн ноолуурын 45 хувийг эзэлж байна.  БНХАУ-ын  дараа жагсч байна гэсэн үг. Чанарын хувьд сайн, урт ширхэгтэй учраас ээрмэлийн утас хийх боломжтой. Хэнээс ч нүүр улайхааргүй, ийм сайн түүхий эдтэй орон.

-Тэгвэл ноолуурын зах зээлээ бид ашиглаж чадаж байна уу?

– Яг үүнийг хэлэх гээд байлаа.  Чанартай түүхий эд нь байна. Одоо бид ноолуурын зах зээлд өөрсдөө тоглогч болох хэрэгтэй.  Өнгөрсөн хугацаанд харамсалтай нь тийм байж чадаагүй. Голдуу өмнөд хөршийн компаниуд өрсөлдөж байна.  Үндэсний үйлдвэрлэгчид маань тодорхой хэмжээний ноолуур авч эцсийн бүтээгдэхүүн хийж байна.  Экспортоор мөн л өмнөд хөрш рүү гардаг.  Сүүлийн үед Итали руу бага хэмжээгээр самнасан ноолуур гаргаж байна.   Тэгэхээр манай компани энэ чиглэлд нэлээд бодлого хэрэгжүүлж байгаа. Мөн малчид болон хоршоог махны үйлдвэрүүдтэй форвард арилжаа хийлгэх, махны үйлдвэрүүдийг томоохон хүнсний  үйлдвэрүүдтэй холбож идэвхтэй ажилласан.

-Хөдөө аж ахуйн зах зээлийг зангихад гол бодлого нь юу байдаг вэ?

-Одоогоор хоршоолол маш чухал.  Хүнээр бол Хөдөө аж ахуйн зах зээлийн хөл нь юм. Мөн каластр байна.  Стандартын агуулахтай, мал төхөөрөх шугам гээд технологийн хувьд шинэчлэлүүд хэрэгтэй.   Ноос арьс ширээ гэхэд өнгөөр нь ялгаад яг арилжихад бэлэн болгох бааз суурь чухал.  Тиймээс эхний ээлжинд малчдыг аймгуудын махны үйлдвэртэй холбох ажлуудыг хийж байна.  Энэ асуудалд эргэлтийн хөрөнгө чухал байгаа.  Мөн дулааны арга гэдэгт зарим нь орчихоод асуудалтай зүйл бий.

-Та дээр бүтээн байгуулалт, технологийн шинэчлэлт хийж эхэлсэн гэсэн.  Энэ тухай тодруулахгүй юу?

-Энэ онд манайх ложистикийн төвөө Төв аймгийн Аргалант суманд байгуулаад ашиглалтад оруулж байна. 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй.  Ноос ноолуур, хүнсний агуулах, оффистой. Ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүн, барааны дээж хадгалж, дуудлага худалдаа хийх зориулалттай.  Байрлалын тухайд олон талаас нь харсан.  Улаанбаатарт ойрхон байх ёстой гэж үзсэн.  Эндээс  50 орчим км зайтай.  Зүүн гурван аймгаас бусад аймгийн түүхий эд манай ложистикийн төвөөр дамжих боломжтой.  Тээвэрлэлтийн асуудлыг ч шийдээд байна.  Малчид иргэд маань түүхий эдээ  ченжийн дамжлагатайгаар зах зээлд хүргэж байна.  Харин бид ченжийн дамжлагагүйгээр эцсийн хэрэглэгчдэд хүргэх зорилготой.

-Мөн  Монголын хамгийн анхны блокчэйн технологи нэвтрүүлсэн компани болж байгаа гэж сонслоо.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Блокчэйнд суурилсан технологийн платфорум нэвтрүүлж байна. Энэ бол монголдоо анхдагч.  Гадаадаас манайд үйл ажиллагаа нэвтрүүлэх, бараа түүхий эд захиалахад асуудалгүй болж байна. Өмнө нь олон улсын биржүүдтэй холбогдоё гэхээр манай программ шаардлага хангахгүй байлаа. Өмнө нь М80-ийн программ хангамж авахаар нэлээд ярьж байсан. Тэр хэт өндөр өртөгтэй. Блокчэйн технологийн хувьд давуу тал олонтой, харьцангуй хямд. Тэгээд ч дэлхийн жишгээс бид хоцрох ёсгүй.  Энэхүү технологи нэвтэрснээр хоршоонууд өөрийн гэсэн кодоор  шууд олон улсын компаниудтай харьцах боломжтой болно.

-Танайх Монголын таваарын бирж болно гэсэн том зорилттой ажиллаж байгаа гэсэн. Үүнийг хийх боломжтой юу?

-Ер нь цаашдаа Хөдөө аж ахуйн бирж таваарын бирж болох ёстой. Зөвхөн хөдөө аж ахуйн бараа түүхий эд биш, уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алт гээд бүгдийг арилжих боломжтой. Өнөөдөр нүүрсийг Бохайн биржээр дамжуулаад зарахад компанид ямар ч дарамт учрахгүй. Бирж арилжсан эцсийн мэдээгээ өгчихнө. Тээврийн асуудлыг нь тендер зарлаад том компаниудыг оруулчихвал одоогийнх шиг асуудал үүсээд байхгүй, хариуцлагаа үүрээд ажиллана.  Тэгэхээр одоо хөдөө  аж ахуйн бараа түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.  Мөн загвар хоршоо байгуулах шаардлагатай байгаа.  Үүнийг бид өөрсдийн нөөц бололцоог ашиглан  хийх боломжтой гэж харсан. Одоо Говь-Алтай аймгийн Дарви сум гээд загвар хоршоотой газрууд байна.  Агуулахтай, түүхий эдээ хоршоологчид өөрсдөө аваад зарчихдаг.  Өөрийн гэсэн гишүүнчлэлтэй байна.  Баян-Өлгийд бас тийм хоршоо бий. Тэгэхээр ирэх онд бид 20 орчим загвар хоршоо байгуулахаар ажиллаж байна.

-Хөдөө аж ахуйн бирж гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Бид БНХАУ-ын хэд хэдэн компанитай гэрээтэй. Мөн Европын орнуудтай хамтран ажиллахаар болсон. Тухайлбал,  Канад Улс байна.  Ер нь 2020 онд хамтын ажиллагаагаа сайжруулна. Ингэхийн тулд хоршоонуудаа идэвхитэй, эрүүл, зөв чиглэлд идэвхитэй ажиллуулах шаардлагатай.  Түүхий эдийн чанар ч дагаад нэмэгдэнэ.

  Мөн сая Ерөнхий сайдын хойд хөршид хийсэн айлчлалын хүрээнд тус улсын компанитай бодын арьс ширийг экспортлох чиглэрээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.   Гэхдээ бид эхлээд дотоодын үйлдвэрлэлээ хангана. Дараа нь илүү гарсан арьс ширээ экспортлох бодлого баримтлана.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419