Орон нутгийн тээврийг журамлах хэрэгтэй байна

Орон нутгийн тээврийг журамлах хэрэгтэй байна

Жилд давхардсан тоогоор хоёр сая орчим иргэн хот хоорондын зорчигч тээврийн автобусаар үйлчлүүлдэг байна. Гэхдээ сүүлийн үед зам, тээврийн осол  их гарах болсон шалтгаанаар тээвэрлэлтийн тоо буурч байгааг  судалгаа харуулж байна. Тухайлбал, 2017, 2018 онд өссөн үзүүлэлттэй байсан бол энэ онд 5.4 хувиар буурчээ. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд хамтран зорчигч тээврийн автобусны зам тээврийн ноцтой осол хэргийн талаар холбогдох аж ахуй нэгж, байгууллагуудын захирал удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, осол хэргийн шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон юм. Монгол Улсад хот хооронд зорчигч тээвэрлэх зай 50-1720 км байдаг. Харин 450 км-ээс дээш замд ээлжийн жолооч ажилуулдаг болоод удаж байгаа юм.  Талуудын байр суурийг хүргэж байна.

Автотээврийн үндэсний төвийн  Хөдөлгөөний удирдлагын төвийн дарга К.Айдос:

-Авто тээврийн үндэсний төвтэй гэрээтэй 63 аж ахуй нэгжийн 1050 тээврийн хэрэгсэл 67 чиглэлд тээвэрлэлт хийж байна. Тэд  манайхтай гэрээ хийж ажилладаг.   АТҮТ-өөс 24 цагийн турш үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажиллаж байна. Мөн улсын байцаагчид Тээврийн цагдаагийн албатай хамтран зам дээр байнгын хяналт шалгалт хийж байна. 450 км-ээс дээш зам туулах нөхцөлд ээлжийн жолоочийг ажиллуулж байна. Гэхдээ цаашид  сургалт сурталчилгаа болон технологийн шийдлүүд дээр анхаарч ажиллана. Тухайлбал, нойр хүрсэн болон эвшээх, ядарсан үеийг мэдэрдэг төхөөрөмжүүдийг суурилуулах зэрэг технологийн дэвшлүүд хэрэгтэй.  Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, гэрээгүй, хувь хүн, аж ахуй нэгжүүд зорчигч тээвэрлэснээс үүдэж иргэдийн эрүүл мэнд амь насанд хохирол учруулж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд:

-Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яахав дээ”, “Ойлгоё хүндэлье” зэрэг зам тээврийн ослыг бууруулах ухуулга сурталчилгааны аян зохион байгуулсан. Энэ хүрээнд зам тээврийн осол гэмтэл өнгөрсөн онтой харьцуулбал харьцангуй буурсан. 

Мөн осол гарч буй цэгүүдэд тодорхой хэмжээний судалгаа шалгалтууд явуулж засах шаардлагатай бол холбогдох албан мэдэгдлийг зам хариуцагч, зам эзэмшигч байгууллагад шаардлага өгч ажилладаг. Шалгалтын явцад осол тухайн автозамаас шалтгаалсан тохиолдолд тухайн  замыг хүлээж авсан төсөвлөсөн байгууллага хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн алба зам арчлах болон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах үндсэн үүргийг хүлээдэггүй. Харин Авто замын тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын хуулиараа замын аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн аймаг нийслэлийн Засаг дарга нар болон аймаг хоорондын замыг Зам, тээврийн хөгжлийн яам, Авто замын хөгжлийн үндэсний төв гэх байгууллагууд хүлээдэг.

Улс хот хоорондын жолооч тээвэрчдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Батбаатар:

-Осол замын боломж, ажил амралтын дэглэм, явж байгаа давтамжаас хамаарч гарч байна.  Тиймээс төрөөс тодорхой ажлуудыг хийх ёстой. Тухайлбал, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлын зааварчилгаа болон осол саатал, байгалийн гамшгийн үед ямар арга хэмжээ авах талаар зааварчилгаа байдаггүй. Тиймээс хууль эрх зүйн хувьд зөв хангах, тодорхой хэмжээний санхүүгийн тусламж үзүүлэх, эдийн засгийн бололцоо, ажиллах нөхцөлд нь тавьж байгаа стандарт хэрэгтэй. Санхүүгийн боломжоор тусламж үзүүлэх гэдэг нь 45 хүний суудалтай автобусанд гурав эсвэл 30 хүн суусан ч үлдсэн хүний мөнгийг төрөөс өгдөг байвал жолооч суудал дүүргэлт дээр санаа зовохгүй болно. Одоо хот хоорондын тээвэрт нэг жолооч сард 1-2 удаа явж байна. Мөн түүнээс гадна  замын дагуух байгууламж болон зогсоол барих тал дээр анхаарах хэрэгтэй байна. Жолооч болохгүйгээс  аваар осол гарч байна зэрэг аж ахуй нэгжүүд рүү хандахаас илүү жолоочийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна.

Б.Баяржавхлан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419