Г.Занданшатар: Сонгуулийн хуулийг нэг нам дангаараа шийдэх боломжгүй

Г.Занданшатар: Сонгуулийн хуулийг нэг нам дангаараа шийдэх боломжгүй

УИХ-ын чуулганы  өчигдрийн хуралдаанаар  Засгийн газраас  өргөн мэдүүлсэн  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй  холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа.

Зөрчлийн хууль дахь Гүтгэх зөрчлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон  оруулж ирж байгаа нь   хэвлэл, мэдээллийн салбарынхныг хоморголон гэмт хэрэгтэн болгох гэсэн улстөрчдийн санаархал гэсэн шүүмжлэл өмнө нь  яригдсан.  Хууль тогтоогчдын зүгээс  тус хуулийн 13.14 дүгээр зүйлд:

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх,

2.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх,

-Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй гэж томъёолон оруулсан юм.

Иймд сэтгүүл зүйн салбарынхан хуулийн төсөл дэх заалтын талаар хэлэлцүүлэг хийсэн. Ингэхдээ:

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинжтэй  илт худал мэдээллийг зориуд санаатайгаар нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Харин хоёрдахь хэсэг буюу Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

-Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй  гэснийг хасуулах саналыг  ажлын хэсэгт  хүргүүлсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  өчигдөр хуулийн төслийг хэлэлцэж санал хураалт явуулахад   ажлын хэсгээс хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн долоо  дахь заалтыг өөрчлөх,  7.13, 7.14 , 13.14  дахь  худал мэдээлэл тараах буюу  хүний нэр төр алдар хүнд болон хуулийн этгээдийн ажил, нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно, эсвэл 240-740 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас гурван сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял онооно гэж оруулах санал гаргалаа.  Ажлын хэсгээс гаргасан  саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.2 хувь дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр боллоо.

Энэ үеэр Ж.Ганбаатар гишүүн Зөрчлийн тухай хуульд байхгүй   сануулах арга хэмжээ авдаг болооч гэсэн горимын санал  хэлсэн. Б.Бат-Эрдэнэ  гишүүн малчин хүн мал төхөөрөхөд зориулалтын бус газар төхөөрсөн гэж хариуцлага тооцох гэх мэт асуудалтай зүйлүүд байгаа тул хуулийн төслийг хойшлуулах санал гаргасан юм.  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын  гишүүд  байнгын хороон дээр ярьсан зүйлийг ярьж байна, арай  хатуурлаа гэж.  Ер нь бол жаахан хойшлуулах нь зөв байх. Гэхдээ Зөрчлийн хуулиар гарч байгаа хүндрэл бэрхшээлийг засч, хэтрүүлснийг зөөлрүүлэх гэж оруулж ирсэн хуулийн төсөл. Иймд бүхэлд нь хойшлуулах биш, хугацааг түр хойшлуулж болох юм гэв. Ийнхүү горимын саналаар Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж,  цаг хугацаа заасан асуудал болох Сонгуулийн тухай хуулийг үргэлжүүлэн хэлэлцэхээр болж 18:05  цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг зарласан. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар  эцсийн хэлэлцүүлгийг хийхээр  гишүүд үг хэлэв.

Б.Бат-Эрдэнэ:

-Эрүүгийн хэрэгт холбогдсон шалгагдаж байгаа хмүүсийг шалгаж үзэж байж дэвшүүлэх байх гэж үзсэн.Нэг хүнтэй холбоотой заалт орвол зарчмын хувьд болохгүй. Цахим орчныг хязгаарлана гэсэн. Монгол Улс залуусын орон,  цахим орчин агаар  ус шиг хэрэгтэй байхад үүнийг яаж зохицуулах вэ. Нэр дэвшигчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг яаж авч үзсэн бэ.

Д.Тогтохсүрэн:

-Өчигдөр  хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Т.Аюурсайхан гишүүний  горимын саналын дагуу санал хурааж дэмжигдсэн. Авлига, албан тушаалын хэрэгт шүүхээр ял эдэлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэсэн  30 дугаар зүйлд нэмэлт оруулсан. Гэвч үүн  дээр Цэц  2008 онд дүгнэлт гаргасан байдаг юм билээ. Иймд  энэ заалтыг хасах саналыг  байнгын хороо хэлэлцээд дэмжсэн. Цахим орчныг хязгаарлах, хаах зүйл байхгүй. Зохицуулалт хийх тухай зүйл орж ирсэн.

Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор 14 асуудлаар    санал хураалт явуулсан. Гэтэл Сонгуулийн хуулийн төслийн 28.10-д эвсэлд орсон намуудын  ихэнх нь гарсан тохиолдолд эвсэл тарсанд тооцно гэсэн саналын томъёолол оруулсан нь засагдаагүй  байна гэж гишүүд маргав.

Ц.Нямдорж:

-Сонгууль эхэлснээс дуусах хүртэл эвсэл нэг л байх ёстой. Нэгдчихээд өөр, өөр данстай байж болохгүй. Дангаараа нэр дэвшүүлж болохгүй. Үүнийгээ ойлгож байгаа байх. Олонх нь эвслээс гарсан гэдэг буруу үг. Эвсэл задарсан бол задарсан гэсэн үг. Гурван нам нэгдээд нэг нь гарахад задардаг. Хууль бичнэ гэдэг процессыг харж байж бичдэг. Олонх гэдгийг юу гэж ойлгох вэ. Таван нам нэгдээд эвсэлд болоход гурав нь гарахад тарсан гэж үзэх үү,  хоёр нь гарахад тарахгүй гэх үү.. Нэг өдөр эвслээ гэчихээд маргааш нь баахан мөнгө шантаалжилж гарчихаад нөгөөдөр өөр нэгэнтэй  эвсээд сонгуулийнн шоу  тоглоом хийнэ. Ийм нам, хмүүүс бий. Үүнийгээ байнгын хороон дээр яриад  шийдвэр гаргаагүй бол  дахиж ярь. Сонгуулийн хууль бусадтай харьцуулахад улс төрийн тогтворгүй байдал үүсгэх аюултай. Алдаагүй  хийхгүй бол шүүх дээр очоод бөөн маргаан үүснэ.

О.Баасанхүү.

-Хуурамч намууд ордог явдал бүлэг задрахаас төвөгтэй. Эвсийн аль нэг нам дангаараа дэвшүүлэхгүй гэдгээр нээнтэг хийж Цэцэд хандахад болохгүй юм үгүй. Хоёр нам эвсэхэд аль нь олонх  бэ. Дөрөв гэвэл хоёр хоёроор  тэнцэхэд аль нь олоэх болох вэ. Тэгш тоон дээр ойлгомжгүй байна.

С.Бямбацогт:

-Сонгуульд 10 нам эвсч болно. Нэг нь гарахад нөгөө ес  нь эрхээ хэрэгжүүлж чадахгүй болно. Иймд 10-аас зургаа нь гарвал  эвсэл тарсанд тооцно. Улс төрийн намын эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн учраас нэг нам гарвал эвсэл задарсанд тооцно гэх  нь явцуу гэж үзэж  бид саналын томъёолол оруулсан. Тэр хаачив.

Ж.Батзандан:

-Улсын дээд шүүхэд 34  улс төрийн нам бүртгэлтэй байгаа. Парламентад суудалгүй  20 гаруй нам нэгдэж энэ талаар ажлын хэсэгт санал өгөөд дэмжигдээгүй. Тэд бухимдалтай байна. Эвлэлдэн нэгдэхийн эсрэг байдал  30 жил явж ирсэн. Эвсэл байгуулдаг, гэтэл  нэг нам нь гардаг. Тэгээд  эвсэл тардаг. Монголчуудын сонгох, сонгогдох  эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдал  30 жил явсан. Иймд 51 хувь нь гарсан тохиолдолд эвсэл тарсанд  тооцдог байдал руу оруулж өгөөч гэж намууд хүсч байгаа.  Ингээд  эрх баригч намын удирдлага, УИХ-ын даргын сонорт үүнийг хүргэснээр өчигдөр өөрчлөлт  оруулж 28.10 буюу олонх нь гарсан тохиолдолд эвсэл тарсанд тооцно гэсэн санал дэмжидсэн.  65 суудалтай нам  жижиг намуудыг эвлэлдэн  нэгдэж сонгуульд ороход  туслалцаа үзүүлээч ээ.

Энэ мэтчилэн гишүүд санал зөрөлдөж маргасан тул УИХ-ын дарга Г.Занданшатар “Сонгуулийн  хуулийг маргаан зөрчилгүй, нэг нам дангаараа хүч түрж биш, бусад намаа сонсч,  СЕХ бусад байгууллагын байр суурийг авч эцэслэн батлах ёстой. Дэмжигдсэн саналууд тодорхойгүй шалтгаанаар томъёологдож орж ирээгүй, зарим санал хасагдаж ирсэн байх тул маргааш хэлэлцье” хэмээн чуулганы хуралдааныг тараалаа..

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419