"SpaceX" компани алслагдмал арлуудыг интернетээр хангах хиймэл дагуул хөөргөлөө
Америкийн сансрын “SpaceX” компани “Falcon 9” зөөгч пуужингаар шинэ загварын “JCSAT 18/Kacific 1” хиймэл дагуулыг задгай сансарт амжилттай гаргажээ. Тус хиймэл дагуул нь харилцаа холбооны зориулалттай юм.
Тус хиймэл дагуулыг нутгийн цагаар 19:30-д “SpaceX” компани компанийн Канервал дахь сансрын станцаас хөөргөжээ. “Falcon 9” пуужин хөөрснөөс хойш 33 минутын дараа хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулсан байна.
Тус хиймэл дагуул нь Япон, Орос, Номхон далай, Зүүн Өмнөд Азийн алслагдмал арлуудад амьдардаг хүмүүст интернет хүргэх зориулалттай юм байна.
"Kacific" хэмээх Сингапурын компани “JCSAT 18/Kacific 1” хиймэл дагуулыг сайн дураараа 6 жилийн өмнөөс бүтээж эхэлсэн бөгөөд Ийнхүү “SpaceX” компанитай хамтран алслагдмал арлуудад амьдардаг 6 сая гаруй иргэдийг интернеттэй болох боломжийг нээж өглөө.