Орост түүхэнд байгаагүй дулаан өвөл болж, өвс соёолж эхэлжээ
Орос улс, тэр дундаа Москвагийн оршин суугчид түүхэнд байгаагүйгээрээ дулаан өвөлжиж байна. Москва хотын агаарын температур өнгөрсөн лхагва гаригт цельсийн нэмэх 6 хэмд хүрээд байна гэж FOBOS цаг уурын төвийн мэргэжилтэн Елена Восолюк мэдээлэв.
"Энэ бол бидний өвөл биш" гэж Москва хотын иргэн Людмила Бирюкова хэлэв.
Хамгийн сүүлд Москва 1886 оны 12-р сарын 05-ны өдөр нэмэх 5.3 хэм хүрч байснаас хойш ингэтлээ дулаарч байгаагүй аж. Өнгөрсөн оны 12-р сарын 18-ны агаарын хэм хасах 6.2 хэм байсан гэж Оросын Ус цаг уурын судалгааны төв мэдээлэв.
Уг дулаан уур амьсгалыг Атлантын далайгаас ирж буй агаарын урсгалтай холбож байгаа бөгөөд шинэ он гартал энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна.
Мөн хэт дулаарснаас болоод өвс соёолж эхэлсэн төдийгүй зарим газарт цэцэг үзэгдэх болжээ.