Автомашин үйлдвэрлэгч "Fiat Chrysler" болон "Peugeot" компаниуд нэгдэхээр болжээ
Автомашин үйлдвэрлэгч "Fiat Chrysler" болон "Peugeot" компаниуд нэгдэхээр болжээ.
Тус компаниуд нь үйлдвэрийн зардлаа танах, үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэхийн тулд ийм шийдвэрт хүрсэн байна. Тус хэлцлийн үр дүнд нийт 50 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий шинэ компани бий болох бөгөөд хэмжээгээрээ дэлхийн 4 дэх том автомашин үйлдвэрлэгч болох юм.
Ийнхүү дэлхийд алдартай "Fiat", "Jeep", "Dodge", "Ram", "Maserati" зэрэг брэндүүд нэг газарт цугларч байгаа бөгөөд тус 2 компани 6 долоо хоногийн дараа бүрэн нэгдэж дуусах юм.
Лхагва гарагт зарласан заавал биелүүлэх гэрээний нөхцөлүүд ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх юм. Үүнд үйлдвэрүүд хаагдахгүйгээр жилийн зардлыг 3.7 тэрбум евро (4.1 тэрбум ам.доллар)-аар бууруулах зорилт багтжээ.
Мөн 2 компани ажилчдын тоог бууруулахаас зайлсхийхийг зорьж байгаа ч уг хэлцлийн үр дүнд дор хаяж 2,000 хүн цомхтголд орох эрсдэл үүсээд байгаа аж.