Польш улс шүүхийн тогтолцоогоо шинэчилж байгаагаас болоод Европын холбооноос гарах аюулд ороод байгааг гэж тус улсын дээд шүүх анхааруулжээ. Тус шинэ журамд засгийн газраас шинээр томилсон шүүгчийг бусад шүүгч нар эсэргүүцэж болохгүй гэж заасан бөгөөд энэ нь Европын холбооны дүрмийг зөрчиж байгаа юм.
Польшийн эрх баригч нам авилга болон хүнд сурталтай тэмцэхийн тулд дээрх хуулийн заалтыг оруулсан гэж мэдэгдэж байгаа аж. Харин Европын холбооны удирдлага тус намыг шүүх засаглалын хараат бус байдалд халдаж байна гэж үзсэн учраас ийнхүү Польш хөөгдөх дээрээ тулжээ.
Үндсэн хууль болон Европын холбооны дүрмийн дагуу Польш улсын эрх баригчид шүүх засаглалын хараат бус байдлыг хангах үүрэгтэй байдаг. Харамсалтай нь 2018 оноос эхлэн шүүгч нарыг засгийн газар томилдог болсноор Польшийг Европын холбоон дахь байх суурь алдагдаж эхэлсэн байна. Энэ оны 11-р сарын сүүлчээр дээд шүүхийн гишүүн Павел Ющишин засгийн газраас томилсон шүүгчийг ажлаас нь халсны төлөө огцрохоос өөр аргагүй болсон гэнэ. Үүний улмаас хэдэн мянган иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд одоогийн эрх баригч намын байр суурь Европын холбоо төдийгүй улс дотроо ганхаж эхэлсэн байна.