Хотын удирдлагууд: Шаардлага хангахгүй ачилтын компаниудын эрхийг нь цуцална
Автомашин ачилтын компанийн удирдлагуудтай нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон бусад албаны хүмүүс уулзлаа.
Энэ үеэр Б.Отгонсүх "Жолооч нь гараад ирсэн байхад л ачиж байна. Эмнэлэгт хүн зугаалах гэж очдог юм уу. Өвчтэй зовлонтой хүмүүс эмнэлэг барааддаг биз дээ. Гэтэл тэнд нь очоод сахиад суучих юм. Үнэхээр зөрчил гаргадаг жолооч нар бий. Гэхдээ хүний эд хөрөнгийг авч яваа гэдгээ бод л доо. Хүний юм үнэгүй гэдэг шиг хайнга хандах юм. Үүнээс чинь болж олон асуудал үүсэж байна. Тиймээс тодорхой чиглэл өгч байна. Ирэх долоо хоногт үйл ажиллагаа явуулж байгаа 15 ААН-ийг стандарт нийцсэн байна уу, дээр нь ачлагын жолооч нартаа сургалтад хамруулсан уу, камержуулалт, хадгалалтын нөхцөл ямар байна вэ гэдгийг ажлын хэсэг шалгана. Хотоос юу хариуцах уу, та нар юугаа хариуцах уу. Шаардлага хангахгүй байгаа ачилтын компаниудын эрхийг цуцал. Нэмүү өртөгийн 10 хувь гэж бий. Үүнд та бүхэн дэмжлэг үзүүлдэг. Үүнийг чинь зам, гүүр барихад зарцуулдаг.
Ачилтын хувьд хэн аваад явсан нь тодорхойгүй байдлаас чинь болж асуудал үүсээд байна. Дүрэм зөрчсөн учраас ачлаа гэдгээ мэдэгддэггүй. Эзэн нь машинаа хайгаад байдаг. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Мөн иргэдэээс маш их өргөдөл гомдпол ирсэн. Ялангуяа сүүлийн 3-4 сарын хугацаанд. Судалж үзнэ. Хэрвээ иргэний гомдол үндэслэлтэй, үнэн бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ ав. Бүх өргөдлийг нягталж үзнэ шүү. Болохгүй бол нийслэлийн удирдлагууд ч гэсэн очиж шалгаж үзье. н.Эрдэнэсайхан дарга энэ бүх төлөвлөгөөг гарга. Сүүлийн 5 хоногт гэхэд олон өргөдөл ирсэн" гэсэн юм. Үүний хариуд..
Ачилтын компаниуд: Баянгол дүүргийн бүсээр хоёр компанийн долоон автомашин ачилтаар явж байна.
Хотын удирдлага: Машин ачаад торгосон мөнгөөрөө юу хийдэг бэ гэж асууж байна. Энэ үнэн шүү. Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр очоод хөдөлгөөний дүрмээ ингэж сайжруулъя, үйлчилгээгээ ингэж сайжруулъя гэж ярилцаж үзсэн үү.
Ачилтын компаниуд: 2631 дугаартай автомашины хувьд Тэнгис кино театраас ачаад Гэсэр сүмийн тэнд машиныг нь буцааж өгсөн. Гэтэл өгөөгүй мэтээр яриад байх юм. Тусгай дугаарыг гар утасны операторуудтай хамтарч ажиллуулахаар болсон. Ирэх долоо хоногоос иргэдийн гар утас руу мессеж явуулдаг болно. Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй холбоотой асуудал их гарч байна. Үүнийг шийдмээр байна. Дээр нь программтай холбоотой асуудал байна. Өөрсдөө хийхээр яаж зохицуулалт хийх нь тодорхойгүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн программ ашиглахаар учир дутагдалтай юм. Ачилтын компаниудын хувьд гражид байхад нь биш ачилт хийгээд явж байх үед нь шалгалт хийж эхэлсэн. 10-аад автомашинтай хариуцлага тооцсон.
Хотын удирдлага: ААН-тай хариуцлага тооцох юм уу, эсвэл машинтай хариуцлага тооцох юм уу?
Ачилтын компаниуд: Зөрчлийг багасгах үүднээс автомашиныг лацдаж байгаа.
Хотын удирдлага: Машин лацдаад хэрэг байна уу. Сургалт энэ тэр хийсэн нь дээр юм биш үү?
Ачилтын компаниуд: Дүүрэг дамнаж ачдаг асуудал гарч байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага зогсоосон байна. Сүүлийн хэдэн сар ерөөсөө ачилт хийгээгүй. Нэгдүгээр эгнээ нь машинаар дүүрсэн байна. Нийслэлийн автозамын хөгжлийн газартай гэрээтэй компаниудыг явуулна гэсэн байна лээ. Шалтгаан нөхцөл нь бүрэн тодорхойгүй байдлаар ачилтын компаниудыг зогсоосон байгаа.
Замын хөдөлгөөний удирдлагын төв: Тэр бичлэгийг сайн мэдэхгүй байна. Үзээгүй.
Хотын удирдлагууд: Та юу яриад байгаа юм бэ. Надад бичлэг нь байна. Сошилиар бичлэг яваад байна. Ингэж харгиуцлагагүй хандахгүй ээ. Үүнээс чинь болж асуудал үүсээд байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төв: Иргэдэд хохирол учруулсан бол хохирлыг барагдуулах тал дээр ажилладаг. Зарим тулгамдсан асуудлаар Наранбаатар даргаас асуумаар байна.
Хотын удирдлагууд: Наад асуудлаа дараа ярь. Энд хотын асуудал ярьж байна. Хэний автомашиныг, ямар үндэслэлээр ачснаа иргэдэд мэдээлж бай. Гар утас руу нь мессэж явуул. Тэгж байж ачдаг баймаар байна. Тэгэхгүй бол хулгай авсан ч юм шиг, эсвэл хаашаа, аль ачилтын компани ачсан нь мэдэгдэхгүй. Ийм байж болохгүй. Дээр нь хүний эд хөрөнгийг гэмтээсэн бол гэрээг чинь цуцална. Үр дүнг Нислэлийн автозамын хөгжлийн газарт танилцуул. 19 ААН-ээс дөрвөн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Та бүхэн мартаагүй байх. Хоорондоо уялдаа холбоотой ажилла. Дүрэм зөрчсөн бол ачилгүй яах вэ. Болно. Гол нь хариуцлагатай бай.
Г.Эрдэнэ