Он солигдох мөч хаяанд ирсэн энэ үед та хайртай дотны хүмүүстээ бэлэг бэлдэж амжсан уу? Өөрт нь үнэхээр хэрэг болох нандин бэлгийг бэлэглэмээр байвч яг юу өгөхөө мэдэхгүй байгаа бол бид танд санаа өгье.
1 Эмээдээ, ээждээ, эгчдээ, эхнэртээ, охиндоо
Хүйтний эрч чангарч буй энэ үед ноолуур маш тансаг бөгөөд дулаан бэлэг болох болно. Чанарлаг бөгөөд загварлаг сонголтуудыг Говь брэндээс...
Бүрэн тоноглогдсон гал тогооны өрөө гэрийн эзэгтэй нарын хувьд мөрөөдөл байдаг. Таны бэлэг өгөх гэж буй эмэгтэйн гал тогоонд юу дутуу байна? Түүнийг нь Нэкст электрониксоос авч бэлэглээрэй.
Загварлаг бүсгүйчүүд сүүлийн үед хаашаа шуурах болсныг мэдсэн үү? Тэр бол саяхан Шангри-Ла Моллд шинээр нээгдсэн Liu Jo брэнд. Тэндээс бэлэг сонговол эзэндээ ямар их таалагдах бол оо...
2 Өвөөдөө, аавдаа, ахдаа, нөхөртөө, хүүдээ
Бэлэг өгч буй хүнийхээ сонирхол, хоббинд нь тулгуурласан бэлэг хамгийн их сэтгэлд хүрдэг. Хэрэв таны бэлэг сонгож буй хүн аялалд гарах дуртай бол Jack Wolfskin, Montbell брэндийн аяны хувцас хэрэглэл эсвэл Lifetime брэндийн аяны ширээ сандал түүнд таалагдах нь гарцаагүй. Хүйтний улирлыг ч үл ажран аялалд гардаг нэгэнд харин Kamik брэндийн өвлийн хувцаснуудаас сонгоорой.
Спортлог нэгэнд Adidas, Reebok брэндүүд маш оновчтой сонголт болох ба бяцхан тамирчдад Adidas Young Athletes –ээс бэлгээ сонгоорой.
3 Загварлаг залууст
Сүүлийн үеийн хүүхдүүд юу сонирхдог юм бол оо гээд төөрөлдөж яваа бол Levi’s, Dr.Martens-ийг зориорой. Тэдэнд таалагдах зүйлс энд өчнөөн бий.
Та эдгээр брэндүүдээс худалдан авалт хийхдээ ХААН Банкны кредит картаа ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр уншуулаад нийт үнийн дүнгийнхээ 5%-ийг буцаан авна гэдгийг дуулгахад таатай байна.
Мөн Өргөө кино театр, Pizza Hut, Tous Les Jours бэйкери, Номин Их Дэлгүүр (супермаркет, хувцас, гоо сайхан, гэр ахуй, цахилгаан бараа, Шоколадница, Ваби Саби) зэрэг олон байгууллагууд ХААН Банкны 5% буцаан олголтын урамшуулалд багтсан байна. Та бүхэн шинэ жилийн худалдан авалтаа эдгээр байгууллагуудаас хийгээрэй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.