АНУ-ын Сенат Тайванийг дэмжих зорилгоор батлан хамгаалахын төсвөө 738 тэрбум ам.доллар болгожээ
АНУ-ын Сенат Тайванийг цаашид дэмжих, Бээжин, Москвагийн эсрэг цэргийн хүчээ нэмэгдүүлэх үүднээс 2020 оны батлан хамгаалахын төсвөө 738 тэрбум ам.доллараар баталжээ.
Цагаан ордон руу илгээсэн Үндэсний Батлан хамгаалах салбарын төсвийн эцсийн хувилбарт АНУ-ын цэргийн зардлыг 2.8 хувиар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж, Хятад, Орос зэрэг АНУ-ын дайсантай тэмцэх төлөвлөгөөг нарийвчлан тусгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт Конгрессын үйл ажиллагааны тайланд дурдсанаар Бээжингийн цэргийн чадавх, Арктикийн бүс дэх Хятадын хөрөнгө оруулалт, Коммунист нам Тайванийн сонгуульд нөлөөлөх хүчин чармайлтын талаар тайланг хавсаргажээ.
АНУ-ын Конгрессын дээд танхим болох Сенат нь хууль тогтоомжийг олонхын саналаар мягмар гарагт батлав. Мөн Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслийг баталсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн лхагва гарагт "даруй" гарын үсэг зурахаа амласан юм.
"Энэхүү хоёр талт баримт бичиг нь бидний цэргийн хүчийг нэмэгдүүлж Хятад, Оростой зэрэг өрсөлдөх боломжийг олгох юм." гэж тус хуулийн төслийг боловсруулсан Оклахома мужийн сенатч Жим Инхоф хэлсэн байна.
Уг хуулийн төсөлд сансрын хүчин байгуулах, хийлийн чандад илүү олон цэрэг илгээх зэрэг заалтууд багтжээ. Гэхдээ зарим сенатын гишүүд АНУ-ын цэргийн зардал нэмэгдэж байгааг шүүмжлээд зогсохгүй батлан хамгаалахаас бусад салбарын төсвийг нэмэх шаардлагатай хэмээн мэдэгдээд байгаа юм.