Онцгой байдлын алба хаагчид өчигдөр /2019.12.18/ 18:24 цагт БЗД-ийн тавдугаар хороо, Монелийн уулзварын хойно дулааны шугамын худагт хүний цогцос байна гэсэн дуудлага хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8.5 км зам туулан, 18:34 цагт очсон байна. Гурван метрийн гүнтэй дулааны шугамын худаг дотор нэр, хаяг тодорхойгүй 25-30 орчим насны эрэгтэй хүний цогцсыг 10 минут ажиллаж гарган, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.