Бид чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахаар ажиллаж байна

Бид чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахаар ажиллаж байна

Үндэсний шуудан сонины 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаарт “Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй эрх мэдэлтнүүд хэн бэ” нэртэй нийтлэл гарсан нь ikon.mn  n24.mn  зэрэг хэд хэдэн цахим хуудаст нийтлэгдсэн. Энэ тухай Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшингээс тодрууллаа.


 "Үндэсний шуудан" сонинд Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл гарсан. Тухайн мэдээлэл хэр үндэслэлтэй вэ, маш олон газар зээлээ төлөөгүй гэсэн мэдээлэл байсан, үнэн үү ?

Өчигдрийн сонин дээр гарсан нийтлэлийг уншсан. Та бүхэн анзаарсан бол 2016 онд МУХБ-нд Засгийн газраас хийж байсан шалгалтын мэдээллүүд байна лээ. Тоонууд нь тухайн үеийн зээлийн үлдэгдэл багцын мэдээлэл байсан. Түүнээс хойш гурван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд зээлээ бүрэн төлж дуусгасан аж ахуйн нэгжүүд байгаа. 2016 оноос хойш Хөгжлийн банкны баланс, зээлийн багц, хууль дүрэм дээр ихээхэн өөрчлөлтүүд орсон. Тухайлбал 2016 онд МУХБ-ны зээлийн багц 6 их наяд төгрөг байсан. Үүнээс 3,3 их наяд нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 350 гаруй төсөл хөтөлбөр байсан. 1600 гаруй ААН-ийн 1,2 их наяд төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл байсан. Мөн Хөгжлийн банкнаас 17 төсөл хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийг шууд  олгосон байсан. Банк 2016 оны жилийн эцсээр улсын төсөвтэй холбоотой бүх төсөл хөтөлбөрүүдийг Сангийн яаманд шилжүүлсэн. Хөгжлийн банкнаас шууд зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зарим зээл бүрэн хаагдаж зарим нь төлөлтөө графикийн дагуу хийгээд явж байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК 200 сая ам долларын зээлийг 2012 – 2019 оныг хүртэл ашиглахаар гэрээ байгуулсан бөгөөд энэ зээлийг 2018 оны 10 дугаар сард хугацаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан. Мөн Геологийн төв лаборатори ТӨҮГ, Пи Ай Эм Эм ХХК, Багануур ХК-иуд зээлээ бүрэн төлж дуусгасан байгаа. Гэтэл таны тодруулсан нийтлэл дээр дээрх байгууллагууд МУХБ-аас авсан зээлээ төлөөгүй мэтээр ташаа мэдээлэл гарчээ.

Түүнчлэн УИХ-ын 2016 оны  81 дүгээр тогтоол, Засгийн газрын  2016 оны 219 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 42 дугаар тогтоолуудын хүрээнд тус төслүүдийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж төслийн орлогоос эргэн төлөгдөх зээл рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шилжүүлэлтээр "Монголын төмөр зам" ТӨХК-д хамаарах 506.2 тэрбум төгрөгийн зээлийг,  "Амгалан дулааны станц" ХХК-д хамаарах 191.9 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн Газарт шилжүүлсэн.

Зээлээ хуваарийн дагуу болон хугацаанаас нь өмнө төлөөд явж байгаа аж ахуйн нэгжүүд ч байна. Тухайлбал, Монцемент үйлдвэр манайхаас 65 сая ам.долларын зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 33,4 сая ам.долларыг төлж, үлдэгдэл 31,6 сая ам.доллар байна. Компаниуд дээр үүсч буй хүндрэл бол валютын орлогогүй аж ахуйн нэгжүүд валютын зээл авснаас ханшийн эрсдэлд орсон. Өөрөөр хэлбэл зээлээ хуваарийн дагуу төлөөд байдаг, ханш өсөөд байхаар монгол төгрөгөөр багц нь буурдаггүй эрсдэлүүд томоохон аж ахуйн нэгжүүд дээр байгаа. Тухайлбал ТОСК ТӨХХК-ийн зарим зээлийг  валютаар өгчихсөн. Зээл төлөгддөг ч валютын ханшийн өсөлт өндөр гээд багцын өсөлт нь буураагүй мэт байдлыг бий болгож байна.

 -Дамжуулан зээлийн талаар, зээлийн эргэн төлөлт хэдий хэмжээнд байгаа бол?

Арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1600 гаруй аж ахуйн нэгжийн 1,2 их наяд төгрөгийн  зээл хуваарийн дагуу төлөгдөөд өнөөдрийн байдлаар олгосон зээлийн багцын үлдэгдэл 380 гаруй тэрбум төгрөг байна. Эдгээр зээлийн гэрээний хугацаа 2020 оны эцсээр дуусахаар байгаа. Тодруулж хэлбэл, хуваарийн дагуу төлөгдөөд явж байна. Нэг асуудал дагуулсан нь Капитал банк дампуурсантай холбоотойгоор Капитал банкин дээр байсан дамжуулан  зээлийн үлдэгдэл эрсдэлд орсон.

Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн багцын хувь хэмжээ буурсан уу, өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай байна?

2016 онд МУХБ нийт 6,8 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, зээлийн багц 6 их наяд төгрөг. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь өндөр байсан. Банк үе шаттай арга хэмжээ авсны үр дүнд 2016 онд 190.0 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол сүүлийн хоёр жил дараалан ашигтай ажилласан.

Мэдээж чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаагаас шалтгаалаад банкны эрсдлийн санг нэмэгдүүлэх  гэх мэтээр банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа зүйл бий.

Өнөөдрийн байдлаар банкны актив хөрөнгө 4,2 их наяд төгрөг, зээлийн багц 2,7 их наяд төгрөг чанаргүй зээлийн хэмжээ хагас жилээр 11,9 хувьтай байна. Бид богино, дунд хугацаанд чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахаар идэвхтэй ажиллаж байна.

-13 их наядаар хэмжигдэх санхүүгийн зөрчлийн талаар дурьдсан байсан?

13 их наяд биш л дээ. Тухайн үед 2016 оны ажлын хэсгийн дүгнэлтээр 1,3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор гарсан зөрчлүүдийг арилгах, дээрээс нь хууль зөрчсөн асуудал байгаа бол хуулийн байгууллагад шилжүүлэх чиглэлийг Засгийн газраас Хөгжлийн банкны ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагад өгсөн байдаг. Үүний дагуу  холбоотой материалуудыг хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн байдаг.

– Хөгжлийн банкны зээл эргэн төлөлтийн нөхцөл байдал өнөөдөр ямар түвшинд байна. сая 2019 онд Засгийн газраас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилтэй зээлүүдийн эргэн төлөлт ямар байна вэ?

Хөгжлийн банкинд хугацаандаа төлөгдөхгүй асуудал үүсгэсэн хэдэн төсөл байгаа. Үүнийг ЗГХЭГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай мэдээллийг та бүхэн сонссон байх. Зарим төсөл нь цаанаа үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ч зээлээ төлөхгүй, ханшийн эрсдэлд орсон, үйл ажиллагаа нь доголдсон, зээлээ зориулалт бусаар ашигласан гэх мэт олон асуудлаас болоод зээл хугацаандаа төлөгдөхгүй байна. Энэ нь банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.  Оны эцэст эрсдлийн санг нэмж байгуулах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс бид Засгийн газраас дэмжлэг авч, хуулийн байгууллагатай хамтран бодиттой үр дүн гаргахын төлөө чармайн ажиллаж байна.

Б.БАТ

Эх сурвалж: News.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419