Банкны салбарын эрх зүйн орчин сайжирсан ч ирэх онд томоохон сорилт хүлээж байна

Банкны салбарын эрх зүйн орчин сайжирсан ч ирэх онд томоохон сорилт хүлээж байна

Монголбанкнаас  “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт онол практикийн бага хурлыг /2019.12.18/ зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, нээж үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурал банкны салбарын тогтвортой байдал, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгааг онцлоод, бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт хүлээж байгааг тодотгосон юм. Мөн мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах ажлыг эрчимжүүлж, “Саарал жагсаалт”-аас 2020 онд багтаан гарах, эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сануулсан юм.  “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“БАНКНЫ САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

      Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Банкны салбарын шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улс олон сорилтыг даван туулж, шинэчлэлийг хийсэн бас нэгэн оныг үдэх гэж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэн богино хугацаанд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг эхлүүлж, банкуудын активын чанарт үнэлгээ хийх, өөрийн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх, дунд хугацааны бизнес төлөвлөгөөг шинэчлэх, эрсдлийн удирдлагыг сайжруулах зэрэг арга хэмжээг авснаар санхүүгийн салбарын тогтвортой байдал сайжирлаа.

Төсвийн гадуурх санхүүжилтийг таслан зогсоож, төсвийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэн Засгийн газрын өрийн хэмжээг эрс бууруулснаар гадаад өрийн тогтвортой байдал хангагдсан. Бодлогын шинэчлэл хийсний зэрэгцээ гадаад нөхцөл байдал сайжирснаар бизнесийн зээлийн өсөлт сүүлийн 3 жилийн хугацаанд 15 хувийн орчимд тогтвортой хадгалагдав.

Өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш үргэлжлэн агшиж байсан бол сүүлийн 10 улирал дараалан өсөлттэй гарлаа. Үр дүнд нь зогсонги байдалд ороод байсан эдийн засаг сэргэж 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрч өсөөд байна.

Монгол Улсын Их Хурал банкны салбарын тогтвортой байдал, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг банкны салбарын үйл ажиллагааг зохицуулсан багц хуулиудыг баталлаа.

Өнөөдөр л гэхэд Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна. Цаашид Валютын зохицуулалтын тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг олон чухал хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Банкинд итгэх ард түмний итгэл үлэмж нэмэгдэх болно.

Банкны салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж батлуулах

Банкны салбарын эрх зүйн орчин ийнхүү сайжирсан ч бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт биднийг хүлээж байна. Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-д банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох, банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх, санхүүгийн захын дэд бүтцийг сайжруулах, олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зэрэг олон зорилтыг тусгаад байна.

Эрхэм оролцогчид оо,

Энэ зорилтын хүрээнд Та бүхнийг 3 асуудалд онцгойлон анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна:

1Засаглалаа сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай. Банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоог нэмэгдүүлэн шинэ хөрөнгө оруулагчийг оруулж ирэх нь банкны өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулах, зохистой засаглалын зарчмыг нэвтрүүлэх, дотоод хяналтыг сайжруулахын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн хөгжил, олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох олон эерэг өөрчлөлтийг авчирна гэж үзэж байна. Иймд Төв банк, арилжааны банкууд энэ чиглэлээр тодорхой стратеги, төлөвлөгөө гарган үе шаттай хэрэгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах нь зүйтэй байна.

2Эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд өндөр түвшинд буюу 5-6 хувьд байх төсөөлөлтэй хэдий ч эдийн засгийн бүтэц өрөөсгөл тул түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарал өндөр, эрсдэл даах чадвар сул хэвээр байна. Иймд банкны салбарт банкны үйл ажиллагааны олон улсын стандартыг нэвтрүүлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулах, үүсч болзошгүй өөрийн хөрөнгийн дутагдлыг хууль тогтоомжид заасан шаардлага хангасан, чанартай эх үүсвэрээр бүрдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна.

3Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах ажлыг эрчимжүүлж, “Саарал жагсаалт”-аас 2020 онд багтаан гарах нь чухал байна. Цаашид Монгол Улсыг “Саарал” болон бусад төрлийн эрсдэлтэй үнэлгээнд дахин оруулахгүй байх талаар бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хамтран ажиллахыг бодлого боловсруулагч, банкны салбарын удирдлага болон мэргэжилтэн Та бүхнээс онцлон хүсч байна.

Эрхэм оролцогчид оо,

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь ирэх оны зорилт, салбарын шинэчлэлийг хэлэлцсэн, бүтээлч, үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн хуулийг дээдлэн ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн идэвх зүтгэлтэй ажиллаж, банкны салбараа тогтвортой хөгжүүлэхэд хамтаараа зүтгэнэ гэдэгт би итгэлтэй байна. Та бүхний өнөөдрийн арга хэмжээ болон цаашдын ажилд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

ЭХ СУРВАЛЖ: УИХ

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419