А.Ундраа: Сонгуулийн зардлыг бууруулбал санхүүгийн дарамт багасна

А.Ундраа: Сонгуулийн зардлыг бууруулбал санхүүгийн дарамт багасна

УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт эцэслэнэ. Тус хуульд УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар тусгасан. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, нэр дэвших квотыг 30 хувь болгохоор санал нэгдэн тэмцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.УНДРААТАЙ ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар МАН-ын бүлэг шийдвэрлэж, УИХ-аар анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өмнө нь хоёр ч удаагийн сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулсан. Үүнээс харахад энэ тогтолцоо нь эмэгтэйчүүдэд халтайг зарим хүн ярьж байна. Та эмэгтэй гишүүнийхээ хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Томсгосон мажоритар тогголцоо нь эмэгтэй нэр дэвшигчийн сонгуульд ялах магадлалыг амаргүй болгодог нь үнэн. Энэ тогтолцоогоор сонгууль явуулахад магадгүй намууд нь тохиролцож, эмэгтэйчүүдийг золиосонд гаргачихдаг гэсэн асуудлыг зарим хүн ярьдаг. Гэтэл бодитой ирж байгаа нь санхүүгийн дарамт, Өрсөлдөөн ширүүн, өрсөлдөгч тал нь биенээ харлуулах ажиллагааг маш эрчимтэй явуулдаг. Мөн мэдээллийн урсгалын хурд нэмэгдэж, сошиал медиагийн гүйцэтгэх үүрэг өндөр байгаа энэ үед биенээ харлуулах, гүтгэх, гутаан доромжлох ажиллагаа явуулах эрсдэл төдий чинээ нэмэгдэж байна. Жишээлбэл, буруу мэдээлэл, гүтгэлэг хүмүүст хүрэхдээ энгийн, зөв мэдээлэл тарах хурдаас гурав дахин их байдаг. Тэгэхээр эргээд ямар ч залруулга хийсэн үр дүнд хүрч чадахгүй байх зэрэг нь эмэгтэйчүүд улс төрд гарч чадахгүйд нөлөөлдөг.

Сонгуулийн тухай хуульд эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувь болгохын төлөө эмэгтэйчүүд бид нам үл харгалзан нэгдэж, тэмцлээ илэрхийлж байгаа юм. Эрэгтэй гишүүдэд нөлөөлөхийн тулд ажиллаж байна гэж ойлгож болно. Чуулганы танхим, Байнгын хороо, бүлэг дээрээ эмэгтэйчүүдийн квот чухал гэдгийг эрэгтэй гишүүдэд ойлгуулахын тулд лобби явуулж байна.

Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувь болгох, жендерийн тэгш байдлыг дэмжсэн дөрвөн эрэгтэй гишүүн бий. Тэдэнд эмэгтэй гишүүд талархлаа илэрхийлж байгаа. Монгол Улсын хүн амын 52, сонгуулийн насны иргэдийн 60 хувь нь эмэгтэйчүүд. Мөн сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгдөг хүмүүсийн 65 хувь нь эмэгтэйчүүд. Өнөөдөр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдэл, архидалт их байна. Ажил, орлоготой байлаа ч амьдралд нь хүрэлцэхгүй байна. Ийм хүнд үед энэ бүхний ачааг эмэгтэйчүүд илүү үүрч байгаа. Тиймээс бид өөрсдөдөө ирж байгаа энэ ачааллыг багасгах илүү зөв ирээдүй рүү явахын тулд бүх эмэгтэй нэр дэвшигчийг дэмжихийг уриалж байгаа юм.

-Эмэгтэй нэр дэвшигчдэд санхүүгийн дарамт учирдаг болохыг та хэллээ. Тэгвэл ямар замаар энэ дарамтаас гарна гэж харж байна вэ?

-Хуульд 600 хүний дунд нэг ухуулагч байна гэсэн саналын, томьёоллыг оруулж ирж байсан. Энэ санхүүжилттэй шууд холбоотой заалт байгаа юм. 200 хүний дунд нэг ухуулагч байна гэвэл олон мянган хүнтэй тойрогт төдий чинээ олон ухуулагч цалинжуулах хэрэг гарна. Эргээд энэ нь мөнгө, санхүүгийн асуудал үүсгэнэ. Бид өнөөдөр сонгуулийг хэт өндөр үнээр зохион байгуулж байна. Тэгэхээр сонгуулийн өртгийг бууруулах, өрсөлдөөнийг тэгшитгэх шаардлагатай. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны хувьд олон янзын хэлбэр хэмжээтэй самбар хийж байхаар хэмжээг нь зааж өгөөд нэг хэмжээтэй болгож, нэг удаагийн хэвлэмэл сурталчилгааг айлуудаар тараах зэргээр өндөр хөгжилтэй орнуудын сонгуулийн өртгийг бууруулдаг аргыг хэрэглэх шаардлага байна. Сонгуулийн өртгийг буууруулбал санхүүгийн дарамт багасна.

-Сүүлийн хоёр парламентад эмэгтэйчүүд 10 орчим суудалтай байсан. Иргэдийн зүгээс “Эмэгтэй гишүүд нэгдэн ажиллаж чадахгүй байна” гэх шүүмжлэлийг хэлдэг. Тэгвэл эмэгтэй гишүүд лобби бүлэг байгуулаад ямар нэгэн хуульд эсрэг санал өгч байсан тохиолдол энэ парламентад бий юү?

-Байлгүй яах вэ. Магадгүй бид үүнийгээ олон нийтэд хүргэх, сурталчлах талд учир дутагдалтай ажилласан байж болох юм. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтын асуудпыг Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай, Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлтөд тусгах, хэлэлцүүлгийн явцад Хүний эрхийн зөвлөмжүүдээс алийг нь оруулж, ямрыг нь биелүүлэхгүй байна вэ гэдэг талаар саналаа хүргэж байна. Энэ асуудлаар олон талаас нь ярьдаг. Нөгөө талаас эмэгтэй гишүүд эдгээр асуудлыг хариуцах ёстой гэсэн ачаа үүрүүлэх хандлага байдаг. Үүнийг би хувьдаа шүүмжилдэг. Учир нь, энэ бол хоцрогдсон зүйл. Яагаад нийгмийн асуудал, ядуурал гэсэн хүнд сэдэв, дээр нь хүний эрх зөрчигдсөн бол эмэгтэйчүүд хариуцах ёстой гэж. Эрэгтэй гишүүд ч ард түмэн, сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээсэн. Тэд ч хариуцах үүрэгтэй. Тиймээс энэ нь эмэгтэй улстөрчдийг тодорхой хэмжээгээр хүйсээр ялгаварлан гадуурхаж байгаагийн нэг хэлбэр гэж томьёолж байна. Тиймээс эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүйгээр бүх хүнээс ажлаа хийхийг шаардах ёстой.

-Дэлхийн бусад хөгжингүй улс оронд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж, эмэгтэй улстөрчдийг дэмждэг. Гэтэл манайд эмэгтэй гишүүн маш бага хувьтай байна. Тэгэхээр үүнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Нэмэгдүүлэх боломжийг бий болгохын тулд яах ёстой юм бэ?

-Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгохоор тэмцэж байна. Гэтэл үнэндээ 30 хувь гэдэг баярлаад байх тоо биш. Яг бодитоор 50:50 байх ёстойг эмэгтэйчүүд хэлж байна. Зарим улс, орны хувьд эмэгтэй нэр дэвшигчдэд тавих санхүүгийн шаардлагыг багасгах эсвэл намаас нь түлхүү санхүүжилт олгох зэрэг олон янзын хөшүүрэг байдаг.

Хамгийн гол нь улс төрийн намын санхүүжилт ил тод байх, мөн сонгуулийн санхүүжилтийн хэмжээг хязгаарлах байдал маш чухал. Эмэгтэйчүүдийн хувьд нэгдүгээрт, нэр дэвших мандатаа авахад хэцүү. Хоёрдугаарт, санхүүжилтийн асуудал хүнд байдаг. Харин нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал, ёс зүй, хариуцлага, боловсрол, мэдлэг, туршлага бол жендер харгалзалгүй хамаатай.

-Та Нийгмийн даатгалын сангийн ажлын тайланг шалгах ажлын хэсгийг ахалсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбоотойгоор Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх шаардлагатай юу. Цаашид нийгмийн даатгалыг хэрхэн авч явах ёстой вэ?

-Манай нийгэмд тулгамдаж байгаа гол зүйл нь нийгмийн даатгалын асуудал болоод байна. Ялангуяа, залуучуудын хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд л байна. Гэтэл тэтгэвэрт гарахад Тэтгэврийн сан байх уу, үгүй юү. Байгаад тэтгэврээ авлаа гэхэд өнөөдөр ажил эрхэлж байгаа орлоготой дүйцэхүйц хэмжээнд авч чадах уу. Зарцуулалт нь зөв ил, тод төдийгүй үр ашигтай явж байна уу гэдэг нь тодорхой бус байна. Тиймээс Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх шаардлага зайлшгүй бий. Үүний тулд Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьж, үүний хүрээнд Хувийн тэтгэврийн санг зөвшөөрөх үү, тэтгэврийн сангийн менежмент, засаглалыг яаж явуулах вэ гэх зэрэг хүмүүсийн санааг зовоож байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой. Мэдээж иргэдийг хамгийн их бухимдуулж байгаа зүйл бол Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зөв, буруу байршуулж хариуцлагагүй хандсанаас нийтийн хөрөнгө алга болж байгаа явдал. Ажлын хэсгийнхний зүгээс энэ тухайд олон зөрчил байгааг илрүүлсэн. Үүний хүрээнд Засгийн газар, харьяа яамдад үүрэг чиглэл өгсөн байгаа.

-Тухайлбал, ямар нийтлэг зөрчил илрүүлсэн бэ?

-Тогтолцоогоо эргэж харах, Нийгмийн даатгалын багц хуулиа өргөн барьж яаралтай шинэчлэх шаардлагатай. Тэгэхгүй бол зөрчил гэхээс илүү тогтолцооны гажиг бий болчихоод байна. Ингэж хэлж байгаа нь Нийгмийн даатгалын сангийн зарцуулж байгаа мөнгөний хэмжээ, орж байгаа орлогын зөрүү, ирээдүйд байх шаардпагатай хөрөнгийг ихэвчлэн улсын төсвөөс дааж байгаа. Аль юм болгон ингэж явах юм. Энэ нь урт хугацаандаа тогтвортой шийдэл болж чадахгүй. Үүний өөрчлөх шаардлагатай.

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419