Америкт 17 настай охин нисэх онгоц хулгайлаад хөөрч чадалгүй осолджээ
Калифорни мужийн Фресно Йосемитийн олон улсын нисэх онгоцны буудал дээр 17 настай охиныг Лхагва гаригт онгоц хулгайлж, осолдуулсан хэргээр баривчлагджээ.
Тэрбээр өглөөний 7:30 цагийн үед нисэх онгоцны буудлын засварын байгууламжийн хашаанд нэвтэрч, "King Air 200" загварын онгоц хулгайлж хөөрөхийг завдсан гэж Фресно хотын цагдаагийн газрын дарга Дрю Бессингер товч хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
Онгоц нислэгийн зам дээр хурдаа авч эхэлсэн боловч хөөрөхөөсөө өмнө хашлага мөргөн зогсжээ. Үүний үр дүнд хашлага болон онгоцонд их хэмжээний гэмтэл учирсан бөгөөд азаар хэн ч гэмтээгүй байна.
Охиныг баривчлах үед мансуурлын байдалтай байсан бөгөөд тэрбээр тухайн үед өөрийн ухаангүй байжээ.