Хятад улс өндөр албан тушаалтнуудаа Шинжаанд "нутагшуулах"-аар илгээжээ
Хятад улс Шинжаан дахь үндэстний цөөнхүүдийн гэрт хоноглох "боловсон хүчнийг" илгээх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн дагуу Бээжин дэх Коммунист нам болоод засгийн газрын албан тушаалтнууд Шинжаан дахь Уйгар иргэдийн гэрт амьдарч тэдэнтэй нэг гүр болох ёстой юм байна. Гэвч энэхүү шийдвэрийг олон улсын хүний эрхийн байгууллагууд лалын шашинтай иргэдийн гэрт нэвтэрч соёлыг нь үгүй хийх оролдлого хэмээн дүгнэжээ.
"Үнэстэн ястнаа нэгтгэж, гэр бүл болъё" хөтөлбөрийн хүрээнд Шинжаанд нэг сая гаруй төрийн албан хаагчид Уйгар айлд суурьших ёстой юм.
Шинжаан дахь албаны хүний хэлснээр ажилтнууд хоёр сар тутамд дор хаяж тав хоног тухайн айлд байх ёстой гэнэ. Мөн баяр ёслол, хурим, оршуулга, төрсөн өдөр гэх мэт тусгай арга хэмжээн дээр очиж "хүндэт зочин" болох гэнэ.
Люү хэмээх татварын албаны албан тушаалтан "Удирдагчид биднийг тосгоны айлууддаа ойр ойрхон очиж, харилцаа холбоогоо сайжруулахыг хүсдэг. Хятад улсыг хөгжүүлэхэд цөөнх хүмүүс бие биенээ илүү сайн ойлгох нь чухал." гэж хэллээ.
Төслийн цар хүрээг өргөжүүлэхийн тулд боловсон хүчин нэмж илүү олон гэр бүлүүдэд хуваарилах төлөвлөгөө ирэх оноос хэрэгжиж эхлэх юм.
Шинжааны бусад хөтөлбөрүүдийн нэгэн адил энэ нь засгийн газрын ядуурлыг бууруулах үйл ажиллагааны нэг хэсэг болох бөгөөд онцгой тохиолдолд албан тушаалтнууд томилогдсон гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой юм байна.