"Serie A" лиг арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг кампанит ажилдаа сармагчны зураг ашигласан нь шүүмжлэлд өртжээ
Италийн хөл бөмбөгийн "Serie A" лиг арьс өнгөөр гадуурхах "ноцтой асуудал"-тай тэмцэхээр амлаж байснаас гурван долоо хоногийн дараа арьс өнгөний эсрэг кампанит ажилд сармагчинтай зургийг ашигласан байна. 'Арьс өнгөөр ялгаварлахыг зогсооё' гэсэн нүүрэндээ будсан гурван сармагчинтай зурагт хуудсыг Милан дахь "Serie A"-ын төв байранд наасан байна.
Энэхүү зурагт хуудсыг уран бүтээл Симононе Фугаццотто зурсан бөгөөд "бид бүгд сармагчин гэдэг утга санааг илэрхийлэх гэсэн юм" гэж мэдэгджээ.
Фугаццотто үргэлж сармагчин бүтээлдээ дүрсэлдэг юм.
"Би таван жил зургаан сарын турш сармагчны зураг зурж байна. Энэ зурагт хуудасны санааг би дүлий, сохор, хэлгүй 3 сармагчнаас авсан юм." гэж тэрбээр бүтээлийнхээ талаар ярьжээ.
Гэсэн хэдий зарим хүмүүс энэхүү зурагт хуудсыг хар арьстай хүмүүсийг доромжилсон өнгө аястай байна гэж үзэж байгаа юм. Нэгэн хөл бөмбөг сонирхогч залуу "Үүний оронд арай утга төгөлдөр зураг зурж болоогүй юм уу" гэж зураачаас хүртэл асуусан байна.
Өнгөрсөн улирлын тоглолтоор Сардиниа клубийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргасан хэмээн "Serie A"-ын хэсгийн шатны тоглолтоос хасаж байсан юм. Тэр цагаас эхлэн олон нийт тус лигт хэт их ялгаварлан гадуурхах үзэл байгаа хэмээн шүүмжлэх болсон бөгөөд "Serie A"-ын удирдлагууд энэ явдалтай тэмцэхийн тулд олон тооны кампанит ажил эхлүүлээд байгаа юм.