Венийн балетын академи сурагчдынхаа жинг барихын тулд тамхи татахыг шаарддаг байжээ
Дэлхийд алдартай Венийн балетын академи нь сурагчдынхаа эрүүл мэндэд байдалд заналхийлж байна гэ Австрийн цагдаагийн газар мэдэгджээ. Учир нь тус сургуулийн багш нар оюутнууддаа жингээ барихын тулд тамхи татахыг зөвлөж байсан нь тогтоогдсон юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Венийн дуурийн академийг оюутнууд нь бие мах бодийн, сэтгэцийн, болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх үндэслэлээр Австрийн хууль хүчнийхэн урлагийн сургуулиудад шалгалт явуулж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд дээрх дүгнэлтэд хүрчээ.
Долоо хоног тутмын "Фалтер" сонинд нарийвчилсан судалгаагаар тус сургууль "19-р зууны" арга барил ашиглан залуу бүжигчдийг цохих, үснээс нь чирэх, илүүдэл жинтэй байна хэмээн доромжлох, хоолны дуршилгүй болгох гэх мэтээр тамлан зовоодог байжээ. 1771 онд байгуулагдсан тус академи нь Европын хамгийн нэр хүндтэй балетын сургуулиудын нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сурагч элсүүлдэг юм.
Засгийн газрын дэмжлэгтэй тусгай комисс мягмар гаригт оюутнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалтгүй байгааг нотолж, хүүхдийн хүмүүжлийг “үл тоомсорлосон” ерөнхий шинж тэмдэг илэрсэн болохыг дурджээ. Комиссын дарга Сюзанна Рейндл-Краускопф хэлэхдээ оюутнуудыг туранхай балгахын тулд тамхи татахыг зөвлөж, нэрснийх нь оронд хувцасных нь хэмжээгээр дууддаг байсан болохыг мөн мэдэгдсэн байна.
Гурван гишүүнтэй комисс нийт 24 хүнтэй ярилцлага хийсэн 16 сонсголыг явуулсан. Рейндл-Краускопфын хэлснээр Улсын дуурийн найруулагч Доминик Мейер хяналтын үүргээ бүрэн биелүүлж чадаагүй хэмээн шийтгүүлэхээр болжээ.
Гомдлууд гарч ирснээс хойш тус академи нь оюутнуудад хоол тэжээл, биеийн зөв дүр төрхийг зааж өгөх сургалтыг нэвтрүүлж, тэдэнд туслах сэтгэл зүйчдийг хөлсөлжээ. Гэвч комисс эдгээр арга хэмжээг хангалтгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Энэхүү академиас төгссөн балетчид Лондонгийн хааны балет, Санкт-Петербургийн Мариинский, Нью-Йоркийн Америкийн балет театр зэрэг дэлхийн хамгийн алдартай балетын театруудад ордог юм.