Оросын тагнуулын онгоц Америкийн эрэг орчмоор "аюултай" ажиллагаа явуулжээ
ОХУ-ын тагнуулын хөлөг Өмнөд Каролина, Жоржиа мужийн эрэг хавиар аюултай үйл ажиллагаа явуулж байна гэж АНУ-ын эргийн хамгаалалтын газраас мэдээлэв.
Ням гаригт эрэг орчмын алба хаагчид Оросын хөлөг онгоц Өмнөд Каролина муж орчим явж байгааг илрүүлсэн байна.
"АНУ-ын эргийн харуул хамгаалалтын газар РФН Виктор Леонов хөлөг онгоц Өмнөд Каролина, Жоржиа муж улсын эрэг орчмоор ажиллагаа явуулж байсан тухай мэдээллүүд ирсэн" гэж Чарлестоны эргийн хамгаалалтын газраас мөн мэдэгджээ.
"Тус хөлөг онгоц олон улсын бүс дагуу хөвж байсан бөгөөд ямар ч гэрэл болон дуу чимээ гаргалгүй аль болох нууцаар манай эрэгт ойртохыг хичээсэн. Мөн хөлгийн баг бидний шаардлагад хариу өгөөгүйн дээр гэнэтийн огцом хөдөлгөөн хийж байсан" гэж Эргийн харуул мэдээлэв.
ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин нь АНУ-ын тэнгисийн цэргийн тэнгисийн цэргийн бааз, тухайлбал Норфолк, Тэнгисийн цэргийн нисэх онгоцны станц Мэйпорт, Фла,, Кингс буланд байрлах цөмийн шумбагч бааз зэрэг зүүн эрэг дагуух тэнгисийн цэргийн баазуудад удаа дараа тагнуул хийхэд оролдож байсан юм.
АНУ-ын усан цэргийн хэвлэлийн төлөөлөгч "Вашингтон Таймс" сонинд "Бид Оросын тэнгисийн цэргийн үйл ажиллагаа, тэр дундаа зүүн эрэг дагуух хөдөлгөөнийг байнга ажигладаг. Энэ удаад бид тус халаг онгоцыг манай эрэгт ойртож ирнэ гэдгийг мэдэж байсан ч ийм үйлдэл гаргана гэдгийг тооцоолсонгүй" гэж мэдэгджээ