"Boeing" компани "737 Max" онгоцны үйлдвэрлэлийг зогсоохоор болжээ
"Boeing" компани ирэх сард "737 Max" онгоцны үйлдвэрлэлээ зогсоохоор төлөвлөж байна гэж тус компани өнгөрсөн даваа гаригт мэдэгджээ. АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газраас уг онгоцыг асуудалтай байна гэж үзсэн учраас тус компанийн удирдлага ийм шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн оноос хойш "737 Max" онгоц 2 удаа сүйрсэн бөгөөд үүнээс болоод нийт 346 хүний амь үрэгдсэн юм. Үүний улмаас тус компанийн хувьцаа түүхэндээ байгаагүйгээр унаж томоохон нислэгийн компаниуд "737 Max" онгоцны захиалгаа цуцалж эхэлсэн байна.
Энэхүү шийдвэр нь АНУ төдийгүй дэлхийн агаарын тээврийн салбарт томоохон цохилт болно гэж шинжээчид үзжээ. Улмаар "Boeing" компани 1 тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээж, 500 гаруй сая ам.долларын буцаалт хийх төлөвтэй байгаа аж.
Мөн "Boeing" компани үйлдвэрлэлээ зогсоохын тулд Рентоны үйлдвэр дэх 12,000 ажилтнаа түр хугацаагаар ажлаас нь чөлөөлөх болсон бөгөөд тэдний ихэнхэд нь цалингүй чөлөө олгохоор болжээ.