Хятад улс Америкийн бараанд ногдуулахаар төлөвлөж байсан татвараа цуцаллаа
Өнгөрсөн Ням гаригт Хятад улс АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх татвараа цуцаллаа. Ингэснээр 2 улсын хооронд өрнөж буй худалдааны дайн дуусах шатанд орлоо гэж шинжээчид онцолжээ.
"Энэхүү шийдвэр нь эрдэнэ шиш, АНУ-ын үйлдвэрлэсэн автомашин, автомашины сэлбэг хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүний нэмэлт тарифыг хамарна" гэж Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын хороо өөрийн цахим хуудаснаа мэдэгдэв. Гэхдээ АНУ-ын бусад бараа бүтээгдэхүүний татвар хэвээр байх болно гэж тус зөвлөлийн мэдэгдэлд мөн дурджээ.
Энэхүү мэдэгдэл нь Хятад болон АНУ 18-аас дээш сар үргэлжилсэн худалдааны дайныг дуусгах 1-р хэлэлцээрийн дараа гарч байгаа анхны шийдвэр юм. Мөн АНУ-ын тал Хятадаас импортлох цараа бүтээгдэхүүнд тавих 160 тэрбум ам.долларын татварыг 12-р сарын 25-аас эхлэн цуцлахаар болж байгаа гэж АНУ-ын төрийн зөвлөлийн төлөөлөгч мэдэгджээ. Тэрбээр мөн Хятадууд АНУ-ын фермерийн бараа, бусад бүтээгдэхүүнийг худалдаж авах шинэ амлалтыг танилцуулав.
Гэхдээ гэрээний нарийн ширийн зүйл одоогоор тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд АНУ, Хятад улсын зарим ажиглагчид дэлхийн хоёр том эдийн засаг хоорондох эхний ээлжийн худалдааны дайн ойрын хугацаанд үргэлжлэх нь тодорхой юм. Ерөнхийлөгч мөн Дональд Трамп хамгийн түрүүнд Бээжинг шударга бус худалдаа, оюуны өмчийг хулгайлах үйлдлээ зогсоох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Худалдааны дайны үр дүнд бий болсон татвараас болж Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, АНУ-ын фермерүүд болон эдийн засгийн өсөлтөд заналхийлж, дэлхийн зах зээлд огцом өөрчлөлт гарсан билээ.
Худалдааны шинэ хэлэлцээрийн хоёрдугаар үе шатыг илүү нарийвчлалтайгаар шийдвэрлэх ажлыг нэн даруй үргэлжлүүлнэ гэж хоёр тал мэдэгдэв. Үүний дээр АНУ-ын Худалдааны төлөөлөгч мөн өнгөрсөн даваа гаригт Хятадаас АНУ-ын импортолж байгаа 250 тэрбум ам. долларын барааны 25 хувийн тарифыг хэвээр үлдээнэ гэж мэдэгджээ.