Хирошимагийн дэлбэрэлтээс үлдсэн барилгуудыг нураахаар болсныг иргэд эсэргүүцжээ
Японы Хирошима хот нь 1945 оны атомын бөмбөгийг тэсэж үлдсэн хоёр барилгыг нураахаар төлөвлөсөн бөгөөд энэхүү шийдвэрийг орон нутгийнхан эсэргүүцсэн байна. 1913 онд баригдсан тус хоёр барилгыг эхлээд цэргийн хувцасны үйлдвэр, дараа нь их сургуулийн оюутны байр болгон ашиглаж байжээ.
Тэднийг бөмбөг дэлбэрсний дараа түр хугацаагаар эмнэлгийн зориулалтаар ашиглаж байжээ. Мөн "Эдгээр барилгуудыг цөмийн зэвсгийн эсрэг суртал ухуулгын хэрэгсэл болгон ашиглаж болох байсан" гэж дэлбэрэлтээс амьд үлдэгсдийн нэг хэлсэн байна.
Атомын бөмбөгийн шууд үр дүнд 80.000 орчим хүн амь үрэгдэж, 35.000 хүн шархадсан юм. Энэ халдлагын улмаас хотын ихэнх хэсэг сүйдэж, 2018 онд л Хирошима хот бүрэн сэргэж дууссан байдаг. Тус барилгуудын ихэнх хэсгийг гангаар хийсэн учраас цөмийн дэлбэрэлтийг тэсэж үлдэж чаджээ.
2017 онд тус хотын эрх баригчид олон нийтийн зориулалтаар дээрх барилгуудыг нураах санал гаргаж байсан бөгөөд 2020 оны олимпоос өмнө нураах тогтоолыг хотын дарга энэ сард гаргасан байна.