Энэ хорвоо дээр “ЭЭЖГҮЙ” амьдарна гэхээр утгагүй санагддаг…

Энэ хорвоо дээр “ЭЭЖГҮЙ” амьдарна гэхээр утгагүй санагддаг…

Энэ хорвоод ээжгүй амьдарна гэдэг утгагүй санагдаад ээжийг өнгөрвөл шууд дагаад үхнэ дээ гэж хүүхэд байхдаа боддог байлаа. Гэтэл үхэлгүй 18 жил гүлдийсэн байна …
Шинэ Зеландад сурч байхдаа буюу 1999 оны 1 дүгээр сарын 24-нд би ээждээ хандсан анхны бөгөөд сүүлчийн захиагаа бичиж байлаа (дүү нарын нэг нь уншиж өгсөн гэж сонссон) …

Утга нь: Сайн байна уу, ээж ээ, Өнөөдөр хүүгийнх нь төрсөн өдөр. Ганц нэг хүн баяр хүргээд л байна. Энэ уг нь минийх гээд өмчилчихөөр баяр биш юм. Харин тэртээ 1973 оны энэ өдөр дахиад нэг үртэй болон баярлаж байсан аав, ээж та 2-ын минь тэмдэглэлт өдөр. Төрөхдөө би уйлж байснаас биш инээж байгаагүй биз. Намайг гараад ирсний дараа Та инээмсэглэж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгэхээр энэ өдөр надад гэхээсээ Танд чухал өдөр, намайг төрүүлсэн ээж Танд жил бүр баяр хүргэж байх өдөр гэж би боддог болсон … Ээждээ гүйн очиж үнсүүлээд баяр хүргэмээр байвч хүү нь алс, хүний нутагт буй учир ийнхүү захиа бичиж байна аа, ээж ээ. Өмнө нь би Танд зориулж захиа бичиж байснаа санахгүй байна. Бөөн дунд нь л бичээд Таны амар амгаланг асуучихдаг байсан байх …
Саяхан би нэг домог уншлаа. “Арал дээр 3 ангаахайтай эх бүргэд амьдардаг байж. Нэг өдөр арал нь усанд автаад эх бүргэд нэг ангаахайгаа л аврах боломж үлдэж. Захаас нь нэгийг шүүрээд нисч явахдаа “чи миний ачийг хариулж чадах уу” гэж асууж. “Чадна, ээж ээ” гэж. Эх бүргэд савраа сулруулан ангаахайг усанд унагаад эргэн нисч хоёр дахийг нь шүүрээд нисч. Мөн л түрүүчийн асуултаа тавин ижилхэн хариулт авчээ. Мөн л эргээд ганцаар нисчээ. Тэгээд усанд хариугүй автсан үүрнээсээ шал норон хүндэрсэн гурав дахь ангаахайгаа арай чүү шүүрээд нисч явахдаа дахиад асууж. Тэгэхэд тэр ангаахай нь “ээж ээ, Та намайг ингэж авч явж өөртөө лай удах хэрэггүй, хуурай арал хүртэл зөндөө хол зай байна, намайг хаяад нис, тэгвэл ядаж Та амьд гарна, би Таны ачийг хариулж чадахгүй, амжихгүй … харин хэзээ нэгэн цагт үртэй болбол тэднийхээ төлөө Тан шиг тэмцэж чадна” гэж хэлжээ. Эх бүргэд ангаахайгаа зууран хамаг хүчээ шавхан ниссээр хуурай аралд хүрсэн гэдэг” гэж Ээж ээ, би ч гэсэн Таны ачийг хариулж амжихгүй юм шиг байна. Таныг үхэхээр дагаад үхнэ гэж боддог байсан. Үхэж болохгүй юм байна. Үр хүүхэдтэй болоод тэднийг Та намайг хайрласан шиг хариу нэхэлгүй хайрласаар явах ёстой юм байна. Намайг энэ хорвоод төрүүлсний учир энэ бололтой. Би чадна. Үүнийг амлая, ээж ээ! Сайн сууж байгаарай, хүү нь удахгүй очлоо. Ийм утгатай захиа бичиж байлаа … Ээжийгээ үхэхэд дагаад үхэлгүй 18 жил гүлдийсний учир энэ амлалт юм байлгүй дээ. Ээж минь амьд байсан бол цэцэг бариад очих өдөр өнөөдөр болж байна … Чөтгөр шиг сахилгагүй, хөдөлгөөнтэй хүү нь өнөөдөр 44 нас хүрлээ …

Гэснээс яг тэр захиа бичсэнийхээ дараа удалгүй Шинэ Зеландаас буцаж ирээд Мартын 8-нд буюу нас барахаас нь 5 хоногийн өмнө ээждээ анх удаа бөгөөд сүүлчийн удаа амьд цэцэг бэлэглэж байсан юм.

Цэцэг дэлгүүрээс 3 ширхэг тюльпан аваад хөлдөөчихгүй гэсэндээ өвөртөө хийн автобусаар явсаар ээждээ аваачиж өгсөн би …

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419