Л.Наранбаатар: Ногдол ашиг өгөх шийдвэрийг хэрэгжүүлэхийг хүслээ

Л.Наранбаатар: Ногдол ашиг өгөх шийдвэрийг хэрэгжүүлэхийг хүслээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар /2019.12.10/ Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Л.Наранбаатартай ярилцлаа.

-УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани болон Засгийн газарт ногдол ашиг олгох тухай чиглэл өгсөн. Иргэдийн дунд байнгын хорооны шийдвэр гарангуут ногдол ашгаа авна гэсэн хүлээлт үүсчихлээ. Танай холбооны зүгээс энэхүү үр дүн гартал хэдий хэр хугацаа зарцуулав. Ямар бэрхшээлтэй нүүр тулсан бэ?

-Холбооны зүгээс ногдол ашиг хуваарилах асуудлыг тууштай шаардсаар ирсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ногдол ашиг олгох асуудлыг хөндсөн манай холбоо болон хувь хүн над руу чиглэсэн янз бүрийн дайралт зохион байгуулж байлаа. Гэсэн хэдий ч бидний тэмцэл, шаардлага тодорхой үр дүнд хүрлээ. Олон нийтийн дэмжлэг, хүлээлт маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Ногдол ашиг олгох асуудлыг шийдүүлэхэд багагүй бэрхшээл тулгарсан гэдгийг дурдсан. Холбоо зохион байгуулалтад орж энэ оны зургаадугаар сард 25 мянган хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг цуглуулж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Энэ хурал 12 дугаар сарын 10-нд болж, “Эрдэнэс Тавантолгой” компанийг ногдол ашиг өг гэдэг шийдвэр гаргалаа. Тодруулбал, УИХ 1072 хувьцаанд ногдол ашиг өгөх боломжийг олголоо.

-Өргөдлийн байнгын хорооны хурал яагаад ингэж удах болов. Ямар шалтгаан байсан бэ?

-Зургаадугаар сард өгсөн бидний өргөдлийг удаан хугацааны дараа авч хэлэлцсэн хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн хэлэлцүүлэг орон даяар өрнөсөн. Энэ хэлэлцүүлэг явагдаж байгаа тохиолдолд бусад хуулиудыг хэлэлцдэггүй, УИХ-ын байнгын хороод хуралддаггүй дэг жаягтай. Энэхүү дэг жаягийн дагуу Үндсэн хууль баталсны дараагаар асуудлыг авч хэлэлцсэн хэрэг. Үндсэн хууль хэлэлцэх асуудал дууссаны дараагаар 2020 төсөв, мөнгөний бодлого батлах асуудал ороод ирсэн. Үүнийг бид тэвчээртэй хүлээгээд манай ээлжит хурал болох гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ирээгүй. Харин сая болсон хурал дээр өөрөө ирээгүй ч Төрийн нарийн бичгийн даргаа явуулсан. Салбарын сайд хариуцлагагүй хандсан.

-Өргөдлийн байнгын хорооны хурлаас гарсан шийдвэрийг илүү тодруулах шаардлагатай байна. Ямар, ямар чиглэл, даалгавар Засгийн газарт өгсөн бэ?

-Хурлаар нэлээд үр дүнтэй шийдвэр гарсан. Нэгдүгээрт, 2017-2018 оны цэвэр ашгийг хувьцаа эзэмшигчдээс асуулгүйгээр шууд ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалт руу оруулсан. Тэгвэл энэ нь үнэхээр үр ашигтай хөрөнгө оруулалт болж чадсан эсэх, ажлынх нь чанар ямар байгааг тайлагна гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газарт өглөө. Хоёрдугаарт, компани 2019 онд 1.1  их наядын ашигтай ажиллах хүлээлттэй байгаа бөгөөд үүнээс хэр хэмжээний ногдол ашгийг иргэдэд олгох вэ. Үүнийг судалж, шийдвэрлэ гэдэг үүрэг өгсөн. Гуравдугаарт, 2.5 сая хувьцаа эзэмшигчээс 1.7 сая нь бүртгэлтэй буюу нэрийн данс нээлгэсэн бусад нь бүртгэлгүй байгаад байна. Энэ удааширсан ажлыг хурдасгах. Ногдол ашиг тараах болоход данс нээгээгүй гэдэг шалтгаанаар хойш суугаад байх юм уу. Үүнийг дуусга гэдэг шаардлага тавьсан. Дөрөвдүгээрт компанийн хувьцаа эзэмшигчийн хуралд хувьцаа эзэмшигчийг ногдол ашгаа шаардах, саналын эрхтэйгээр оролцуулах нөхцөл байдлыг ханга гэдэг бидний хүсэн хүлээсэн чухал шаардлага энд тусгалаа олсон. Бидний тавьсан шаардлага үндсэндээ хангагдчихаж байгаа юм. Үүнд баяртай байна. Энэ тэмцэлд хамт байсан хувьцаа эзэмшигчдэдээ, “1072 хувьцаа эзэмшигч” группт элссэн 260 гаруй мянган дэмжигчид, гудамжинд гарч тэмцэж, жагссан иргэд, хуулийн хүрээнд шаардлагуудаа тавьсан мөн ногдол ашгийг шаардахад оролцсон эрдэмтэн, судлаачид, холбооныхоо ТУЗ-ийн гишүүд та бүхэндээ маш их баярлалаа. Бидний хувьд 1072 хувьцаа эзэмшигчид хувьцааныхаа үр шимийг хүртдэг, “Эрдэнэс Тавантолгой” компанийг илүү зөв, сайн засаглалтай болгох хүртэл нь ажиллана. Зөвхөн одоо гарсан шийдвэр бол манай холбооны тэмцлийн нэг л үр дүн гэж харж байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд цэвэр ашгийн хэмжээ нь жилээс жилд нэмэгдэж байна. Өнөөдөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг олон улсад төдийгүй Монголд ч үүнийг ярьж байна.  Тэгэхээр 1072 хувьцаа эзэмшигчид хэдий хэмжээний ногдол ашиг авах боломжтой вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэн байна. Тэд өнөөдрийг хүртэл ногдол ашиг гэж авч байгаагүй. Энэ компани 2017-2018 онд 1.2 их наядын цэвэр ашигтай ажилласан боловч нэг ч төгрөгийн ногдол ашиг өгөөгүй байна. 2019 онд одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэх урьдчилсан мэдээлэл гарсан байна. Тиймээс 2019 оны ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэд нэмэгдэж очих ёстой.

-Нэг иргэн гар дээрээ хэдэн төгрөгийн ногдол ашиг авах урьдчилсан тооцоолол байна вэ?

-Энэ компани 2017-2018 онд 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэхээр нэгж хувьцаанд авч үзэхээр нэг иргэн 84 төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой юм. Тэгэхээр 1072 хувьцаатай иргэн 90 мянган төгрөгийн ногдол ашиг, ийм хувьцаатай 4-5 ам бүлтэй айл өрхөд 450-500 мянган төгрөгийн ногдол ашиг очих ёстой. Бид 2017-2018 оны үр дүнг ингэж харж байна. Харин 2019 онд бидний тооцоогоор нийт дүнгээрээ 400 орчим мянган төгрөгийн ногдол ашиг очих боломжтой. 2019 оны үр дүнгийн тайлан удахгүй гарах байх. Бид шахаж ажиллана. Шаардлага ч тавих болно. Ямартай ч ногдол ашиг олгох шийдвэрийг гаргуулж чадлаа. 2017-2018 оны ногдол ашгийг бэлэн мөнгөөр өгч чадахгүй бол тэр хэмжээний мөнгөнд тохирох хувьцааг төмөр замаасаа иргэддээ өгчих. Харин 2019 оны ногдол ашгийг бэлэн мөнгөөр нь өгөх дундын хувилбарыг бид дэвшүүлж байгаа.

Өнөөдөр холбооны удирдах зөвлөл хэлэлцээд  УИХ-ын байнгын хорооны 12 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газарт үүрэг болгосон тэмдэглэлийн дагуу хүсэлт “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүллээ. Мөн хэвлэлээр үүнийгээ олон нийтэд нээлттэй хүргэж байна. Манайхаас гаргасан энэ хүсэлтийг та ярилцлагынхаа төгсгөлд тавьж туслаарай. УИХ-ын байнгын хорооноос гарсан шийдвэрийг даруй хэрэгжүүлж ажиллаарай гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. Цаг алдмааргүй байна. Иргэдийн хувьд ногдол ашиг авна гэж олон жил харж, хүлээж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Мөнх-Эрдэнэ

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419