Спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, пара пауэрлифтингийн спортоор өндөр амжилт гаргаж, Пауэрлифтингийн дэлхийн аварга, улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн дээд амжилтын эзэн, гавьяат тамирчин Э.Сондомпилжээг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжиллөө.
Түүний хувьд 2019 оны долдугаар сард болсон пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 107 кг-ын жинд алтан медаль хүртсэн байдаг. Ингэхдээ 247 кг өргөсөн амжилтаар дэлхийн рекордыг шинэчилсэн бөгөөд гиннесийн номд бичигдсэн юм. Энэхүү нэр хүндтэй шагналыг жилд нэг удаа олгодог билээ.