Модонд уясан эд зүйлст мэрэгч амьтан, шувууд орооцолдож хорогдох нь их байна
Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг 2017 онд гаргаж байсан билээ.
Аяны хүрээнд гурав дахь жилдээ нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байршуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг зохион байгууллаа. Модонд уяж орхисон эд хэрэгсэлд моддоос гадна биологийн төрөл зүйл болох мэрэгч амьтад болон шувууд олноор орооцолдож ихээр хорогдож байна.
Иймд иргэд та бүхэн цаашид ойн сан бүхий газар болон ургаа модонд шашны эд зүйл, хадаг сэлтийг байршуулахгүй байхыг уриалж байна.