Шотландын эрх баригч нам Их Британиас тусгаар тогтнох хүсэлтэй байна
Шотландын тэргүүн сайд Никола Стургеон Ням гаригт Ерөнхий сайд Борис Жонсоныг Шотландыг Нэгдсэн Вант улсад хүчээр байлгаж чадахгүй гэж анхааруулжээ.
Жонсон болон түүний засгийн газар Шотландын тусгаар тогтнолын талаар дахин санал асуулга явуулахгүй гэж удаа дараа хэлсэн ч Шотландын Үндэсний нам нь Шотландын 59 суудалтай парламентад 48 суудал авсны дараа энэ асуудлыг ахин хөндөхөөр болсон байна.
"Хэрэв Борис Жонсон Шотландчуудад эрх чөлөөгөө олж авах боломж олгохгүй гэвэл бид тэмцлийн дараагийн шатанд орно" гэж Стургеон ВВС-д ярилцлага өгөх үеэр хэлжээ.
Хамгийн сүүлд 2014 оны есдүгээр сард Шотландад тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал хураалт болж байсан билээ. Тус санал хураалтад оролцсон хүмүүсийн 51 хувь нь Их Британид үлдэнэ хэмээн саналаа өгч байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд ихэнх Шотландчууд Их Британиас гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.