Сураггүй алга болсон Чилийн агаарын хүчний онгоцонд зорчиж явсан хүний цогцос олджээ
Чилийн албаны хүмүүс сураггүй болсон нисэх хүчний "C-130" онгоцонд зорчиж явсан хүний цогцос олдсон гэж мэдэгджээ. Тус онгоцонд нийт 38 хүн зорчиж явсан юм.
Цогцсыг "C-130"-тэй хамгийн сүүлд холбоо тогтоосон газраас 30 км-ын цаанаас олсон байна.
"C-130" нь Чилийн өмнөд нутгийн Пунта Аренас хотоос хөөрч Антарктид дахь тус улсын Ерөнхийлөгч Эдуардо Фрей Монталвагийн нэрэмжит баазыг чиглэн нисэж байсан юм.
"Цогцост задлан шинжилгээ хийж үзсэний үндсэн дээр тус нислэгээс амьд үлдсэн хүн байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэж Агаарын цэргийн командлагч Эдуардо Мосейра лхагва гарагт сэтгүүлчдэд хэллээ.
Мосейра мөн нисэх онгоцноос өөр зүйл үлдсэн эсэхийг тогтоохын тулд "холбогдох шалгалт" хийнэ гэж мэдэгдэв.
Онгоц алга болсноос хойш удалгүй олон улсын агаар, далайн эрэл хайгуулын багууд ажиллаж эхэлсэн юм.
Аргентин, Бразил, Их Британи, Уругвай зэрэг орнууд эрэлд туслах усан онгоцнууд илгээсэн бол АНУ, Израиль нар хиймэл дагуулын туслалцаа үзүүлсэн байна.