Америк улс тагнуул хийсэн гэдэг үндэслэлээр Хятадын хоёр дипломатчийг эх орноосоо хөөжээ
АНУ сүүлийн 30 гаруй жилийн турш тагнуул хийсэн гэдэг үндэслэлээр Хятадын 2 дипломатыг албадан нутаг буцаажээ. Энэ нь Хятадын дипломатыг нутаг дэвсгэрээсээ хөөж байгаа АНУ-ын анхны тохиолдол болж байгаа юм.
Дээрх дипломатууд өнгөрсөн 9-р сард Виржиниа муж дахь цэргийн баазад эхнэрүүдийн хамт нэвтрэхийг завдсан ажээ. Тэд машинтайгаа бааз руу нэвтэрсэн бөгөөд харуулуудын зогс гэсэн шаардлагад хариу өгөөгүй байна. Эцэст нь тэдний замыг галын машинаар хааж зогсоосон бөгөөд хожим нь тэд "бидэнд зөвшөөрөл өгсөн гэж бодсон" гэсэн хариуг өгсөн байна.
Тэднийг яг ямар зорилгоор тус цэргийн баазад нэвтэрсэн болохыг одоог хүртэл тогтоогоогүй байна. Учир нь Хятадын талаас тэдний дипломатын дархан эрхээр түрий барин мөрдлөг явуулах оролдлогуудыг хүчингүй болгожээ. Зарим шинжээчид тэднийг тусгай цэргийн баазуудын хамгаалалтыг шалгах зорилгоор нэвтэрсэн гэж үзэж байгаа юм.
Энэ явдлын талаар АНУ болон Хятадын талууд ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.