Нийслэлийн Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 96,4 хувьтай байна. Монгол Улсын Засгийн газрын 220 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны А/241 дүгээр захирамжаар байгуулагдсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс” дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг харьяа байгууллага, хэлтэс албадаас авч, нэгтгэсэн байна. Тодруулбал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувьтай байгаа бол ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын явц 97.8 хувьтай байна. Харин Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтсийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 96.6 хувьтай байгаа бол УБЦТС-ын Зүүн түгээх төвийн их болон урсгал засварын ажил 90 хувьтай явагдаж аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээ.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()