Солонготын давааны эргэлт дээр анхааруулах тэмдэг байршуулмаар байна!
Солонготын даваа Архангай талруугаа даваад буудаг хэсгийн энэ эргэлт дээр анхаарлын тэмдэг болон өөр бусад осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох газрууд нь яаралтай авах хэрэгтэй байна. Уг хэсгийн эргэлт огцом учраас 34 дэх осол хоёр хонгийн өмнө гарч ОХУ-аас зорчиж явсан авто машин (саарал өнгийн авто машин) осолдож хоёр гадны иргэд хүнд бэртэж нисдэг тэргээр Улаанбаатар хот хүргэгдсэн байна. Улмаар уг машинаа ачиж явхаар өнөө өглөө хүмүүс ирхэд дахин нэг машин яг адилхан осолдсон байсаныг та харж байна.
Сүүлийн осол нь яг энэ эргэлт дээр гарсан 35 дах осол болжээ. Хар өнгийн Ниссан Жукэ маркийн машинд хоёр иргэн (Монгол) зорчиж явсан бөгөөд газар дээрээ нас барсан байдалтай аймшигт дүр зураг. Энэ олон осол болж олон хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч байхад яагаад 34,35 гэж тоолохоос өөр арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Нутаг дэвсгэрийн хувьд Архангай аймагт хамаардаг. Завхан Архангайн зааг нутаг юм. Увс, Завхан аймгийн иргэдийн зүүн зүгт зорчдог ганц зам. Архангайхан бараг явдаггүй болхоор тоодоггүй юм уу? Анхнаасаа үхлийн жалга бий болгож уг замын зураг хийсэн нөхдүүд үүнийг хараад эмзэглэдэг болов уу?
Бас нэг зүйлийг хэлж уриалмаар байна.
Осолд орсон нөхцөл байдалтай таарвал зогсож чадах чинээгээрээ нэгэндээ тусалдаг болмоор байна. Манай машинд эмч явсан учир аминдаа тусалчих санаатай зогссон ч нэгэнт бүх зүйл оройтсон байсан юм. Энд байгаа хүмүүс толгой сэгсрэн хэлж байна.Бүтэн хагас өдөр болход зогссон ганц машин нь та гэж хэллээ. Гараа өргөөд ч зогсохгүй явчих юм гээд орос эмэгтэй хэлж байна. Гайхаж байсан. Бас үзэн ядаж байх шиг санагдсан. Цагдаагийн хэлснээр уг осол үүрээр болсон байх магдлалтай юм байна. Цогцос бүрэн хөлдөөгүй байна гэдэг үг сэтгэл гогдов. Хэрэв тийм бол осолд орсон хоёр хүн хэдэн цаг бусдаас тусламж эрж амь тэмцэн тарчилсан бол.Хэн нэгэн сайхан сэтгэлт хүн зогсоод тусалсан бол хоёр хүний алтан амь аврах боломж байсан ч юм билүү! Ирхийг нь хүлээж суугаа ар гэр нь мэдээгүй байгаа гэж бодхоор сэтгэл өвдөж байна.
Хэдүүлээ энэ муухай зангаа яах вэ?
Уг постыг маань энэ газар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрх бүхий хүмүүст нь хүртэл түгээж өгнө үү!
Осолд орсон бусдад туславал танд муу зүйл хэзээ ч тохиолдохгүй! Танд азгүйтэл авчрахгүй! Харин ч танд буян болно. Буцаад түм бумаар үржигдэн аз авчирна. Бид чинь буян хураах аз горьдох дуртай биш билүү???
Энэ байдлаараа байвал нэг л өдөр таны хажуугаар хэн ч зогсохгүй явж өнгөрөх байх ...
Намнангийн Биндэръяа