Шууд нэвтрүүлгийн үеэр сурвалжлагч эмэгтэйн өгзгийг алгадсан эрэгтэйг баривчилжээ
Долоо хоногийн өмнө АНУ-ын Жеоржиа мужид болсон гүйлтийн тэмцээнийг NBC сувгийн салбар орон нутгийн телевиз шууд дамжуулсан юм.
Энэ үеэр тэмцээнээс шууд сурвалжлага хийж байсан сэтгүүлч Алекс Бозаржяны араар гүйж өнгөрсөн нэг эрэгтэй өгзгөн дээр нь алгадсан хэрэг гэсэн байна.
Олон хүний нүдэн дээр болж өнгөрсөн энэ хэргийг үйлдсэн 43 настай Томас Каллэвэй өнгөрсөн Мягмар гарагт Бозаржяны ажилладаг телевизэд очиж камерны өмнө уучлалт гуйж байв.
Хэрэг явдал үүгээр дууссангүй. Жеоржиа мужийн цагдаа нар Баасан гарагт түүнийг бусдын биед бэлгийн халдлага үйлдсэн хэрэгт холбогдуулан баривчилсныг өчигдөр хэвлэлүүд олж мэдээлжээ.
Каллэвэйн өмгөөлөгч хэвлэлд ярихдаа түүнийг сайн эцэг, сайн өрхийн тэргүүн бөгөөд ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн гэж тодорхойлсон байна.
Харин сэтгүүлч Бозаржян CBS This Morning хөтөлбөрт оролцохдоо “хамгийн гол нь Каллэвэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу мессэжийг хүмүүст тараасан тул зүгээр өнгөрөх ёсгүй” гэж үзэж байгаагаа ярьжээ.
Каллэвэйн оролцож байсан гүйлтийн тэмцээнийг зохион байгуулагчид цаашдаа өөрсдийн ямар ч уралдаан тэмцээнд түүнийг оролцуулахгүй байх арга хэмжээ авснаа мэдэгдсэн юм.
DMNN