Б.Махбалд холбогдох хэргийг дахин прокурорт буцаалаа
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2019.12.06/ Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019.12.13-ны өдрийн 14.00 цагт эхэлсэн. Шүүхээс Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Б.Махбалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.
Ийнхүү Б.Махбалд холбогдох хэрэг хоёрдахь удаагаа прокурорт буцлаа. Өмнө нь /2019.05.17/ Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.