Түүхий нүүрсийг хориглож, оронд нь сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд хэрэглэж буй. Гэвч хүйтний эрч чангарахтай холбоотой түүхий нүүрсийг нууцаар оруулж ирэхийг завдсан тохиолдол ихэссэн гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байв. ЦЕГ-ийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Амгалан болон МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн шөнө түүхий нүүрсний хяналтыг өндөржүүлсэн байдлаар ажиллахад 120 тонн түүхий нүүрс хураажээ.
Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай. Мөн хориглосон бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдолд машиныг цагдаагийн зүгээс журамлах юм. Мэргэжлийн хяналтын байгууллага болон цагдаа нар төвийн зургаан дүүргийн 30 хорооны 64 байршилд 91.8 тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлж, 19.2 сая төгрөгийн мөнгөн торгуулийн арга хэмжээ авсан юм.