Цагт нь сурч мэдэх боломжоо ашиглаагүй хүн илүү их золиос гаргадаг
Цагт нь сурч мэдэх боломжоо ашиглаагүй хүн илүү мөнгө ухаан тэвчээр цаг хугацаа төлж нөхөж авдаг учир хүүхдүүддээ одооноос энэ талаар сайн ойлгуулж хэлж сургамжилаарай. Ялангуяа хэлний мэдлэг хаана ч хэрэгцээ үүссэн тул сайн анхаарах хэрэгтэйг би ойлгож ажиллаж ажиллаж өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй болоод өшөө илүү боломжуудыг нээх гэсэн боловч хэлний бэрхшээл үүссэн тул хэсэг хугацаанд ажлаа итгэл даах хүмүүстээ итгэл хүлээлгэн орхиж хэл сурах гэдэг бодит бэрхшээлээ туулахаар амьдралынхаа аянд гарсан нь энэ.
Уг нь 10-н жилдээ найзуудтайгаа өдөржин инээлдэж ханиалдаад хүн шоолоод өөрийгөө зугаацуулж байхын оронд нэг хоёр үг ч болтугай цээжлээд, нэг ч гэсэн өгүүлбэрийн бүтэц ойлгоод, хэдэн өгүүлбэр цээжлээд суусан бол өнөөдөр арай ч өөр түвшинд бас байж болох боломжтой байсан. Тэдгээр байж болох боломжуудаа ч алдсан байх гэж бодогдож байна. Хэл сурах гэдэг миний ертөнцөд үг цээжилэхээс илүүтэй яг одоогоор өөрийнхөө дотор багахан залхуугаасаа, мөн анхааралгүй, хайхрамжгүй үл тоосон байдлаас минь үүссэн угаасаа хэцүү, чадахгүй гэдэг болсон сэтгэлийн гүнд шигдсэн сөрөг хандлагаасаа салах ажил л том ажил болоод байна даа...
Хичээсний эцэст бага багаар өөрчлөгдөж байгаа ч хэрвээ найз минь чамд дүү минь чамд яг одоо үнэгүй мөртлөө ашиглаад өөртөө мэдлэг болгоод авах ЦАГ ХУГАЦАА нь байгаа бол анхаарлаа түүндээ жаахан ч болов төвлрүүлээд хичээгээрэй! Угаас сурч мэдэх цаг хугацаа чинь мөн бол арай багаар ихийг авах боломжууд яг одоо чамд өөрт чинь байна!
Г.Амаржил